2022/05/26. Пүрэв гараг Дугаар: #2289

ОНЦЛОХ

Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортыг сэргээв

— Б.Батцэцэг   2022 оны 01 сарын 28

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бүс нутгийг ногоон бүс болгох чиглэлийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тусгаарлалтын дэглэмээр эхлүүлжээ. 

Тодруулбал тус боомтын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж буй талаар дипломат шугамаар хятадын талд тухай бүр мэдээлэл хүргүүлж ажилласны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 90 тоот мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдлийн дагуу тээвэрлэлт эхэлж 26-27-нд шилжих шөнө Эрээн өртөө рүү 57 вагон Эрдэнэт УБҮ-ийн зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргаад байна. Түүнчлэн Эрээн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар хятадын талаас албан ёсоор мэдэгджээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   9 цагийн өмнө

Хустайн байгалийн цогцолборт буй нэн ховордсон амьтдыг 24/7 цаг камераар харах боломжтой болжээ

Хустайн байгалийн цогцолборт газарт сэргээн нутагшуулсан, дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахь болон халиун буга, Монгол тарвага зэрэг бусад нэн ховор, ховордсон амьтдыг 24/7 цагаар өдөр ч, шөнө ч харах боломжтой камер... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Минжийн хангайд 1 км өргөн, 700 м урт талбайг хамарсан түймэр гарчээ

Улсын хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймрийн нэг дуудлагатай байна.Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   4 цагийн өмнө

Хүүхдүүдийн 82 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч байгаа 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө