2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын бүх зөрчилдөөний үндэс нь бага сургуульд тавигддаг

— Ч.Баяржаргал   2021 оны 09 сарын 07

Бид хүүхдүүдийнхээ хүмүүжилд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ? Энэ асуултанд сэтгэл судлаач Я.Батхүү дараах зөвлөгөөг өглөө. 

Хүүхэд болгоны онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтын системийг дэлхийн хөгжилтэй улсуудад мөрдөөд эхэлсэн байна. Юун нэг хэвэнд цутгасан юм шиг компаничлан сургах, юун багшийн үнэлэмжийг сурагчдын гаргасан амжилтаар дүгнэх! Хятадууд 6, 7 настнуудаас шалгалт авахыг хуулиар хориглочихлоо. 

Гэхдээ хүүхдийн хүмүүжил хэмээх энэ асуултад хариулахын тулд эхлээд төрөлх мөн чанар, сэтгэл зүйн ялгаатай байдлыг тайлбарлах нь зүйтэй. 

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хооронд нь ялгахын тулд тэдэнд өөр өөр өнгийн хувцас өмсгөдөг. Охидод ягаан, хөвгүүдэд цэнхэр хувцас. Үүгээр ялгаа нь бараг дуусдаг. Өнөөдөр бид хүүхдийг адилхан хүмүүжүүлдэг. Битгий уйл, битгий ай, өөрийнхөө юмыг буцааж ав, түрүүл гээд л. Өөрөөр байх юм бол орчин үеийн нийгэмд тэсч гарахгүй гэдгийг эцэг эхчүүд мэднэ.

Дэлхий дахинд холимог сургалтын туршилт явуулж эхлээд хагас зуун жилийн нүүр үзэж байна. Нэг ангид охид, хөвгүүд хамт суралцана. Бүгдийг нь хольж, тодорхой нэг бүдүүвчээр бүрэлдүүлэн тогтоож, хүмүүжүүлэхийг оролдох туршилт явагдсаар байна. Манай улсад "Тэмүүжин" цэргийн дунд сургууль энэ туршилтыг зогсоохоор шийдэл гаргасан байна билээ. 

Нэг жишээ дурдахад Орос оронд 1954 оныг хүртэл охид, хөвгүүдийг тусад нь сургаж байжээ. Сурагчдын нас, сэтгэхүй, хувийн онцлогууд дээр суурилан хөтөлбөрийг хийдэг байж. Юун түрүүнд охид багадаа хөвгүүдээс 2 жилээр хөгжил нь түрүүлдгийг тооцдог байжээ. 

Охид 7 настайдаа хөвгүүдээс илүү бие гүйцсэн байдаг. Энэ тохиолдолд хөвгүүдэд сул дорой, дарагдаж, дийлдсэн мэдрэмж төрж мэдэх юм. 

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын ирээдүйн бүх зөрчилдөөний үндэс суурь нь бага сургуульд тавигддаг. 

Долоон настай хөвгүүд охид шиг нямбай бичихгүй. Охид шиг хурдан уншихгүй. Хөвгүүд 45 минутын турш чимээгүй сууж чадахгүй. Тэд тоглоом тохуу хийж ноцолдоно. Хөвгүүд илүү тэнэг болохоор тэгдэг юм биш л дээ. Яг энэ насанд л ийм байдаг. Охид бага сургуульд хөвгүүдтэй хамт сурч байвал ангидаа тэргүүлдэг. Охидыг хөвгүүдэд жишээ болгоно. Ингээд охид манлайлж, хөвгүүд ард нь үлдсэн болж таарч байна. Ингээд эцсийн эцэст нийгэмд ч ийм байдал ажиглагдана.

Харин эрэгтэй, эмэгтэй сурагчид тусдаа суралцдаг "Тэмүүжин"- тэй адилхан сургуулийн ангиудад хөвгүүд илүү чөлөөтэй, биеэ барьдаггүй байгааг харж болно. Тэднийг барьж, шахаж, урирдаж, захирч байдаг охид байхгүй. Хөвгүүд өөрсдөө шийдвэр гаргаж, эр зоригтой, хүчтэй  байж суралцдаг. Сургуульд суралцах бүхий л хугацаандаа хөвгүүд, охид хоорондоо өрсөлддөг. Өрсөлдөөнд тэмцдэг чанарыг зөвхөн хөвгүүдэд суулгаж өгөх хэрэгтэй гэж үздэг. 

Учир нь охид бол хэзээ ч, юунд ч уралдан тэмцэлдэх ёсгүй. Яагаад? Яагаад гэвэл, охид эхнээсээ л бие биетэйгээ өрсөлдөж байдаг. Тэгээд уралдан тэмцэлдэх энэ чанарыг нь улам нэмэгдүүлэх юм бол тэр хамт олон дунд сайхан харилцаа тогтохгүй. Тэд бусдаас хөөрхөн, ухаантай, илүү тод, илүү их сайн байхыг л үргэлж хүсдэг шүү дээ. Охидын уралдан тэмцэлдэх чадварыг хөгжүүлснээр "Бирдийг лонхноос нь гаргаж байгаа хэрэг" юм. Насанд хүрсэн хойноо тэд хэдийнээ зогсож чадахаа больсон байдаг. Эрчүүдээс ухаантай, хүчтэй, чадвартай, илүү азтай гэдгээ заавал батлах хэрэгтэй болно. Гэтэл манайд бүхэл бүтэн ийм үе бий болж. Хэр бүтэмжтэйг мэдэхгүй л дээ. Гэхдээ л эрчүүд илүү эмэгтэйлэг байх болж байгаа нь үнэн.

Эрэгтэй хүн жинхэнэ эр хүн шиг байх, харин эмэгтэй хүн тэргүүлэх байр суурийг эрчүүдээс булаахаар тэмүүлэхгүй байхын тулд хөвгүүд, охидыг өөр өөрөөр сургаж, хүмүүжүүлэх ёстой.

Хөвгүүд, охид хоорондоо тэс ондоо. Хөвгүүд бол илүү их хүчтэй, харин охид биеэ хамгаалж чадахгүй, хөвгүүдээс сул. Тийм учраас хөвгүүд тэдэнд туслах, хамгаалах ёстой гэж бид хүүхдүүдээ хүмүүжүүлэх ёстой. Эдгээр үнэнийг ердийн сургуульд ч, гэр бүлд ч хэлж ярьж байдаг. Харин бодит амьдрал дээр энэ нь хоосон үгс болж хувирдаг.

Хүүхдүүд цэцэрлэгт байхаасаа л хамт байсан. Зэрэгцэж суугаад бие засах, зэргэлдээ орон дээр унтах гэх мэт. Энэ нь ч бас ойлгомжгүй. Эцэст нь сурагчийн ширээнд хамт сууж, хамт тоглоно. Цаашаа явсаар, явсаар нэг гэрт ороод, ааш зан нь нийлэхгүй бас бие биенээ ойлгохгүй.

Өнөөдөр бид эрчүүдэд эрэлхэг байхыг нь, хүүхнүүдэд эмэгтэйлэг байхыг нь зөвшөөрөхгүй байна. Энэ л манайд алдагдаад байгаа боловсролын системийн завхрал. 

Хүйсийн энэ онцлог талыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож үзсэн үндсэн зарчим байх хэрэгтэй.Бид төрөлх мөн чанартайгаа зөрчилдөж байна. Хүйсгүй, харгис хэрцгий амьтдын ертөнц байгуулахыг оролдож байна. Бид ядаж эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаатай байдлыг хүүхдүүддээ зааж сургах хэрэгтэй. Ингэвэл ирээдүйд учирч болзошгүй хосуудын зөрчилдөөн, улмаар гэр бүлийн салалтаас 50 хувь сэргийлэх боломжтой билээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр