2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

Google-ийн ажилтнууд хэдэн долларын цалин авдаг вэ?

— Б.Түвшинбаяр   2018 оны 05 сарын 25

Дэлхийн номер нэг хайлтын систем болох Google-ийг анх байгуулагдаж байхад нь технологийн ийм хүчирхэг компани болох юм чинээ хэн ч төсөөлж байгаагүй биз ээ. Эдүгээ энэ компани дэлхийн олон оронд салбартай, өдөртөө тэрбум гаруй хайлт хийгддэг, жилийн нийт орлого нь долоон тэрбум ам.долларт хүрсэн аварга гигант болж чаджээ.

Google-д дэлхийн олон орны шилдэг софтвэйр мэргэжилтнүүд ажилладаг. Тэдэнд бусад төрлийн компанийн ажилтнууд шиг өдөрт заавал тэдэн цаг ажиллах ёстой гэсэн хатуу дүрэм үйлчилдэггүй. Учир нь Google-ийн ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хамгийн шилдгүүд нь учраас тэднийг бараг өөрсдийнхөө хоббигоор ажилладаг гэж хэлж болно. Хэрвээ чи Google-д ажилладаг бол өнөөдөр ажлынхаа байранд огт ирэхгүй, зүгээр л гэрээсээ ажиллаж болно. Эсвэл магадгүй бүр гэрийнхээ ойролцоо байх Старбаксаас ажлаа хийж яагаад болохгүй гэж. Эсрэгээрээ бүр ажилдаа улайран хоббитож, офис дээрээ хонон өнжин ажилласан ч болно. Дэлхийн олон оронд салбартай Google-ийн офисууд хүний ажиллах орчин, амрах цаг нарыг тун сайн бодолцсон интерьер, тохижилттой байдаг учраас тэр шүү дээ. Бусад албан байгууллагуудын ажилчид олон цагаар нойргүй ажиллаж ядарчихаад даргынхаа нүдийг хариулан байж ширээн дээрээ хэдхэн минут дугхийх гэж үйлээ үздэг бол Google-ийн ажилчдын хувьд байдал эсрэгээрээ. Учир нь Google-ийн офис болгонд хүйтэн зууш, хачиртай талх, амтат бургер, төрөл бүрийн ус, ундаа, жүүсээр дүүргэсэн хөргөгчнүүд хаа сайгүй бий. Эндээс дуртайгаа ямар нэгэн үнэ төлбөр цалин дээрээсээ суутгуулалгүйгээр чөлөөтэй авч идэж болно.

Хэрэв нойр чинь хүрээд ядраад байгаа бол чамд зориулж тохижуулсан жижгэвтэр мөртлөө тохилог амралтын өрөөнд ороод зурагт үзэж байгаад нам унтаад өгсөн ч болно. Босч ирээд ажлаа үргэлжлүүлэн хийж яагаад болохгүй гэж. Хэрвээ чи ажил дээрээ хонон өнжин ажиллахаар шийдсэн бол Google-ийн оффист усанд орох халуун шүршүүр бүхий угаалгын өрөө, зөвхөн чамд оногдох хувцас болон бусад эд зүйлсээ хадгалах зориулалтын шүүгээ гээд хүнд хэрэгтэй бүхэн энд бий. Хонон өнжин ажиллахгүй ч гэсэн заавал сандал дээр сууж, ширээний ард ажиллахаас залхаж байгаа бол Google-д амрангаа ажлаа хийх зориулалттай зөөлөн буйдан, хагас унтлагын ор бүхий тохилог ажлын өрөөнүүд ч бас байдгийг хэлэх хэрэгтэй.

Мэдээж хүн л юм болсон хойно Google-ийн ажилчид хөгжиж, цэнгэлдэлгүй л яахав. Хэн нэгний төрсөн өдөр, эсвэл олон нийтийг хамарсан ямар нэгэн баяр ёслол зэргийг тэмдэглэх тусгай төсөв зардлуудыг сар болгон Google ажиллагсаддаа зориулан баталж өгдөг бөгөөд эдгээр арга хэмжээнүүдэд оролцох эсэх нь мэдээж тухайн хүний өөрийн л сонголт, хамгийн гол нь халааснаас бараг зардал гарахгүй. Бүгдийг нь цаанаасаа төсөвлөчихсөн учраас тэр шүү дээ. 

Google-ийн ажилтнуудын цалин хэд байдгийг олон хүн сонирхож байгаа нь лавтай. Тэгвэл програм хангамжийн ахлах инженерийн цалин 102.000 ам.доллараас эхэлж дээшээ 188.000 хүртэл өсөх боломжтой бол техникийн программын менежерийнх 93.000 ам доллараас эхэлж 163.000 ам.доллар хүртэл өсөх боломжтой байдаг аж. Харин програм хангамж хөгжүүлэгч ажилтан 56.000-136.000 ам.долларыг сард авдаг байна. Ингээд Google-ийн дэлхий даяар байрлах офисуудын дотоод тохижилттой танилцацгаая. Сонирхуулахад Google-д ажилд орох хүнээс ямар нэгэн компьютерийн мэдлэг шаардсан шалгалт биш, харин хүний хөгжил, сэтгэхүй, ерөнхий мэдлэг, IQ шаардсан 100 орчим асуулттай тест авдаг гэсэн шүү. Энэ тестийг амжилттай бөглөсөн хүн дараагийн шатны шалгалт буюу ярилцлагад ордог аж.

Эх сурвалж: Google.com

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр