2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

Ерөнхий боловсролын 11-р сургуулиас Нью Йоркын их сургуулийн оюутан болсон нь

— Б.Батцэцэг   2022 оны 11 сарын 07

Ерөнхий боловсролын 11-р сургуулиас Нью Йоркын их сургуулийн оюутан болсон нь ...

Болдбаатарын Үжин гэх охины талаар нэг биш гэрэлтэй зүйлийг сонсон бахархаж явсны эцэст түүнийг би “Гэрэлтэй охин” гэж хувьдаа нэрийдэх болов. Бусдад элэгсэг дотно, тусч хичээнгүй, шинийг эрэлхийлэгч, тэмүүлэгч, мөрөөдөгч. Цуцашгүй ч гэмээр, тогонд залгасан мэт тасралтгүй, гэрэлтэй... Угаас түүнийг гэр бүлийнхэн нь “Бадрангуй” гэж өхөөрдөн дууддаг ажээ. 

Б. Үжин Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 2022 оны төгсөгч, Нью Йоркын Их сургуулийн оюутан. Нью Йоркын Их сургууль бол таван тивийн манлайлагч охид хөвгүүдийн мөрөөдөл болсон сургууль билээ. Абу Даби, Шанхай, Нью Йорк гэсэн үндсэн гурван салбартай. “Гэрэлт охин” уг сургуулийн Grand, Gold ship тэтгэлэгийг хамтад нь аваад суралцаж байна. 

Нью Йоркын Их сургуульд сурах жилийн төлбөр нь хэд байдаг вэ? Grand, Gold ship  тэтгэлгийн талаар тодруулж болох уу? 

Жилийн сургалтын төлбөр нь 58 мянга орчим доллар байдаг юм билээ. Би 53 мянган долларын тэтгэлэг авсан. Мөн DORM буюу амьдрах байр, ном, ЭМД зэрэг зүйлсээс хөнгөлөлт авсан. Дөрвөн жил сурахад нийтдээ 212 мянган долларын тэтгэлэг авсан гэсэн үг. Сая бас онгоцны зардал гээд нэмэлтээр 2500 доллар авч чадсан.

Энэ тэтгэлгийг тийм ч олон хүүхдэд өгдөггүй болов уу, Нью Йоркын Их сургуульд тэнцсэн өөрийн чинь чадвар, мэдлэг, бусад шалгуур нь юу байсан бэ? 

Нью Йоркын Их сургуулийг өөрөө яагаад сонгосон юм бэ. Энэ сургуультай чансаа ижил сургуулиуд дэлхийд олон бий? 

Би бага ангид байхдаа л математикийн хичээлдээ сайн байсан. Тийм болохоор том болоод санхүүч болно гэж боддог болсон. Бараг дунд  ангид орохдоо л энэ шийдвэрээ гаргачихсан. Сургууль судлахдаа анхнаасаа санхүүгийн чиглэлээр сургуулиудын чансааг жагсаасан юм. Тэгэхдээ Нью Йоркын Их сургуулийн Шанхай дахь салбар нь санхүүгийн чиглэлээр тэргүүлдэг гэдгийг олж мэдсэн. Шанхай дахь салбарт нь сурснаар Хятад хэл сурч улмаар Хятад болон АНУ-ын зах зээлд аль алинд нь хөрвөж ажиллах боломжтой юм байна гэж бодсон. Мөн Нью Йоркын Их сургууль оюутнууддаа дан ганц сонгосон чиглэлээрээ биш, өөр чиглэлээр ч гэсэн сураад мэргэжил эзэмших боломжийг олгодог нь давуу талтай. Хятадад эхний хоёр жилээ сураад, 3 дахь жилээс нь Абу Даби салбарт нь сурах нь бас таалагдсан. Эхний жилүүддээ Азидаа сурч, дараа нь АНУ-д сурч, ажиллая гэсэн төлөвлөгөөтэй сургуулиа сонгосон. 

Яагаад заавал "санхүүч" юм бол, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг нь юу гэж харсан бэ? 

Санхүү бол тухайн байгууллага, улс орны хамгийн чухал суурь нь гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр байгууллагыг эсвэл улс орныг хөгжих үү, уруудах уу гэдгийг шийдэхэд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл. Нөгөө талаасаа, би багаасаа л бусад хичээлээс илүү математикт сонирхолтой, дуртай байсан. Тэгээд л би нэг байгууллагыг дээшлүүлэх үү, уруудуулах уу гэдгийг шийддэг хүн болох юм чинь үүндээ хариуцлагатай хандах хэрэгтэй юм байна гэж бодоод сонирхол татагдсан.

Нууц биш бол Нью Йоркын Их сургуульд илгээсэн эссэний чинь агуулгыг сонсож болох уу? Эссэ бичихдээ ямар зарчим баримталсан бэ? 

Мэргэжил сонголт дээр хэрхэн хандах ёстой вэ. Өөрийн хүслийг дагах хэрэгтэй юу эсвэл хэрэгцээгээ тодорхойлох уу? 

Монголд мэргэжлээ сонгоод сургуульдаа ор гэдэг. Гэтэл бусад улсад, тухайбал АНУ-д чиний мэргэжил сонгосон эсэх чинь хамаагүй. 3 дахь жилээсээ сонгож болно. Эхний хоёр жилдээ хүссэн хичээлээ сонгоод, өөрийгөө таньж мэдэж болно гэдэг. Хүн 30, 40 насандаа ийм болно гэсэн тогтсон зүйл байхгүй учраас өөртэйгөө л тулж ажиллаж, өөрийгөө маш сайн ойлгох хэрэгтэй. Хүсэл хэрэгцээгээ өөрөө л тохируулна. Аль нь чухал вэ гэдэг өөрөөс чинь л хамаарна.

11 настайдаа ирээдүйд хэн болохоо төлөвлөсөн юм байна. Ямар зан чанар чамд байгаа болохоор ирээдүйгээ ингэж эрт төлөвлөөд, шийдвэр гаргаж чадав. Өөрийгөө тодорхойлооч. Дунд сургуулийн сурагч байна гэдэг чиний бодлоор хэр их хариуцлага, үүрэг хүлээдэг "хэн" байсан бэ? 

Хичээлээс гадуурх үйл ажиллгаанд оролцох, нийгмийн идэвхтэй байх талаар нэлээн ярьж байна. Дунд сургуулийн сурагчдад энэ нь хэр ач холбогдолтой зүйл юм бол, магадгүй гадаадын том сургуулиудад тэнцэх, тэтгэлэг авахад нөлөөлдөг үү? 

Чансаатай сургуульд тэнцэхэд академик чадвар, эссэ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа бүгд яг ижил тэнцүү түвшинд байдаг. Тэгэхээр чухал гэсэн үг. Дунд ангийн сурагч хичээл гэр хоёрын хооронд л яваад өөр ямар ч  хүмүүстэй холбоо тогтоохгүй бол өөрийгөө хязгаарлаж байна л гэсэн үг. Өөрийнхөө сонирхлыг мэдье гэж хүссэн ч ямар ч сонголтгүй, сургууль дээр үзэж байгаа хичээлээс онолын мэдлэгтэй л болохоос биш практик мэдээлэл, мэдлэгтэй болохгүй. Харин гадуур сайн дурын үйл ажиллагаа, клубт явахаар маш олон төрлийн хүрээллийн хүмүүс дунд ордог. Тэр дундаас хүмүүсийн энэ нь гоё юм байна, тэр нь муухай юм байна гээд сайн муу чанарыг нь мэдэхээс гадна өөрийнхөө сонирхлыг мэдэрдэг. Би л гэхэд сайн дурын үйл ажиллагаандаа явж байхдаа “Би хүмүүстэй харилцах дуртай юм байна, ийм төрлийн хүмүүстэй харилцаж, ийм зүйл хийх дуртай юм байна” гэдгээ мэдэж авч байсан. Бусдын, нийгмийн харилцааны талаарх зохих ухамсартай болсон. Олон хүний үзэл бодол, практик туршлага дундаас өөрийнхөө сонирхлыг олоход илүү дөхөм юм байна гэж ойлгосон.

Өөрөө хичээлээс гадуур ямар үйл ажиллагаанд хамрагдаж байв, хэр цаг хугацаа зарцуулсан бэ?

"Ахлах ангиа коронавирусны хөл хорионы дэглэмийн үед өнгөрүүлсэн.10 дугаар ангиасаа 12-р ангид орох хүртлээ Улаан загалмайд явсан. Бас Зориг сангаас зохион байгуулдаг “Залуу дадлагажигч хөтөлбөр” надад маш эергээр нөлөөлсөн. Гадаадад сурч буй оюутнууд коллежийн түвшний хичээлийг 7 хоногийн турш заадаг. Үүнээс нь аль хичээл гоё, сонирхолтой, хэрэгтэй вэ, ямар чиглэлээр сурвал зүгээр вэ гэдэг талаар мэдээлэлтэй болохоос гадна хамт олонтой болсон. Гадагшаа сурахыг хүсч буй хүүхдүүдэд хандаж хэлэхэд энэ хөтөлбөрт хамрагдаарай гэж уриалмаар байна. Би бас азтай. Зориг санд дадлага хийсэн. Тэндээс олон зүйл сонсож сурч авсан.

Нью Йоркын Их сургуулийн Grand, Gold ship тэтгэлэг авах чадвар бүхий хүүхэд Монголд хэр олон юм бол? Ялангуяа улсын сургуулийн сургалтын чанар, чансаанд чи хэр сэтгэл хангалуун байдаг вэ? 

Гадаадад боловсрол эзэмшдэг залуус олон болсон. Чухам сурч мэдсэнийхээ хэргийг бүрэн дүүрэн гаргаж чадаж байна уу гэх хандлага бас бий. Үжин санхүүч боллоо. Дараа нь тэр мэдлэгээ хэрхэн яаж ашиглах төлөвлөгөөтэй байна вэ? 

Энэ тал дээр зарим хүнээс анзаарсан нэг зүйл бий. Тэр нь,  их сургуульд ороод л сэтгэл нь амарчихдаг юм шиг санагдсан. Өөрийгөө аль болох амраахгүйгээр сурах үедээ маш сайн сурна. Өөрийгөө амраах нь яг л өөрийгөө алж байгаа юм шиг санагддаг. Тиймээс сурах хугацаандаа аль болох л өөрийгөө чадавхижуулж, сурсан онолоо яаж практик болгох талаар хооронд нь зохицуулж явахыг хичээнэ.

Хүүхдүүдийнхээ өмнөөс мөрөөдөж, замын чулууг нь түүх хэрэггүй гэж боддог. Учир нь тэд өөртөө эргэлзэж, яахаа мэдэхгүй гацчихдаг 

Үзэл бодол нь төлөвшин өөрийгөө олсон, ирээдүйгээ харсан “гэрэлт охин" -ыг бүтээсэн аав ээжийн талаар мэдмээр байна. Аав ээжийнх нь өөрт чинь эерэгээр нөлөөлдөг хүмүүжлийн арга барил, зан чанаруудаас хэлээч? 

Надад нас ойролцоо эмэгтэй дүү бий. Тийм болохоор гэрийн ажлаа хувааж хийдэг л дээ. Тэгээд сургуульд элсэх шалгалтад бэлдэж байна, гэрийн ажил хиймээргүй байна гэхэд аав ээж хоёр “Чиний амьдралд үүнээс ч илүү олон зүйлийг зэрэг хийх, сурах шаардлага тулгарна. Хэн ч чамайг ажлаас чөлөөлж, амраахгүй учир цагаа зөв зохицуулаад амжуулж дээ”” гээд гэрийн ажлаас чөлөөлөөгүй. Тиймээс би аль алийг нь л амжуулаад хийсэн. Бас намайг гэрийн даалгавраа хий гэж шаардаж тулгаж байгаагүй. Намайг бага ангид байхад гэрийн даалгаврыг хамт сууж хийдэг байсан. Бага ангиа төгсөхдөө би аав ээж хоёроор хэлүүлэлгүй өөрөө гэрийн даалгавраа хийгээд сурчихсан. Ингэж бие дааж сууж сурахад аав ээж хоёр минь надад яагаад энэ үүнийг хийх ёстойг ухамсарлуулж өгсөн нь эерэгээр нөлөөлсөн. Зарим аав ээж даалгавраа хий, хийхгүй бол болохгүй л гээд байдаг. Яагаад хийхгүй бол болохгүй гэдгийг нь хүүхдэдээ тайлбарлаж өгдөггүй. Хүүхэд нь ойлгохгүй учраас хийдэггүй.

Би дандаа “босс аниа болно” гэж ярьдаг байсан. Аав ээж хоёр маань босс аниа болох гэж байгаа бол одоо даалгавраа хийгээрэй. Одоо байгаа юмаа ойлгохгүй бол босс аниа болж чадахгүй шүү гэдэг өнцгөөс тайлбарлаж өгдөг байсан. Хэрвээ ирээдүйд гоё амьдармаар байгаа бол одоо энийгээ л хийчих. Тэгж байж бага багаар өсөөд том болоод гоё аниа болж чадна гэдгийг маш сайн ойгуулж өгсөн нь даалгавараа өөрөө хийгээд, бие дааж суралцаж хөгжихөд нөлөөлсөн.

Танай үеийнхэн сэтгэл зүйн асуудал, хичээл, ирээдүйгээ тодорхойлох гээд их л ачаалалтай явдаг. Томчуудаас ямар хандлага хүсдэг вэ? Бидний ямар хандлага нь хамгийн хэцүү байдаг вэ? 

Үеийхэнд чинь байгаа сайхан чанарууд юу байна. Бас манай үеийнхнийхээ алдаа гэж хардаг үйлдэл, хандлагыг нэрлээч. Шинэ үеийн залуус хэр итгэл даахуйц, хэр чадвартай хүүхдүүд вэ? Аав ээж болон ах эгч нарынхаа үетэй харьцуулахад юу гэж бодогддог вэ? 

Хамгийн авууштай  чанар нь манай үеийхэн өөрсдөө бие даагаад интернетээр бүх зүйлээ суралцдаг. Манай нэг найз сошиал медиатай холбоотой зүйлсийг өөрөө цахим орчноос сурчихсан нь мундаг санагдсан. Дутмаг чанар гэвэл ихэнх хүүхдүүд аав ээжийнхээ шахалтаас болоод ч тэр юм уу ямар ч зорилгогүй болсон юм шиг мэдрэмж заримдаа төрүүлдэг. Чадвар нь байгаа хэрнээ яагаад энийг хийх ёстой вэ, яагаад амьдрах ёстой вэ гэдгээ сайн мэдэхгүй, төөрөгдөлд орчихсон, яахаа мэдэхгүй хүүхдүүд ч байдаг.

Өөрийнх нь үзэл бодол, эргэн тойрны хүмүүсийн үзэл бодолтой нийцэхгүй, зөрчилдсөнөөс болоод эргэлздэг, яах ёстойгоо мэдэхгүй гацаанд орчихсон хүүхдүүд ... Магадгүй өөрийг нь хүрээлж буй хүмүүст үзэл бодлоо, санаагаа зөв илэрхийлж чадахгүй байгаатай холбоотой байх.

Манай үеийнхэн яг юу хийхийг хүсэж байна түүнийгээ хийдэг. Үеийнхэн, найзуудаа хараад байхад би тэгнэ гэвэл тэрийгээ хийдэг. Аав ээжийн үеийг харахаар хүмүүсийн үгээр байх гээд байдаг, хүмүүсийн үзэл бодолд өндөр хүлээлттэй ханддаг. Харин манай үеийнхэн өөрийнхөөрөө байх нь илүү дээр, хамгийн зөв гэдгийг мэдэрчихсэн юм шиг санагддаг нь илүү авууштай, амжилтад хүрэхэд нөлөөлөх чадвар юм болов уу.

Орчин үеийн хүүхдүүд бидний үеийнхэнг бодвол чадлаараа төлөвлөдөг, ирээдүйдээ санаа тавьдаг гэж би хувьдаа хардаг. Мөн өөрийгөө олох тал дээр сайн гэж харсан. Өсвөр, залуу насанд гэр бүл, эрүүл мэндийн боловсрол их чухал. Үүнийгээ төлөвлөж байж олсон амжилтаа бататгана. Гэр бүлийн боловсролын тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? 

Хичээлээс ч илүү, хамгийн чухал зүйл гэж боддог. Амьдралын ухаантай болсон байхад хичээл сургууль дараагийн асуудал. Улсын сургуулиудад эрүүл мэндийн хичээл заадаг л даа. Гэхдээ утгаар нь ойлгуулж заадаггүй. Гэр бүл төлөвлөлт хальт л заадаг. Уг нь үүнийгээ онолыг дагуу, биш сонирхолтой байдлаар заавал зүгээр. Эрүүл мэндийн хичээлийг номноос хуулахаас илүүтэй, яг бодит нөхцөлд жишээ нь гэдэс өвдөж гүйлгэсэн тохиолдолд яах хэрэгтэй вэ гэдэг ч юм уу илүү амьдралд ойр зүйл заах хэрэгтэй санагддаг. Ач холбогдол өгч байгаа юм шиг боловч буруу байдлаар хүргээд байдаг. Гэр бүл зохиох тухайд гэвэл би 30 наснаас хойш хүнтэй сууя гэж боддог. Карьераа өсгөөд, уйдсан тохиолдолд хүнтэй сууна гэж боддог.

Том мөрөөдлийнхөө төлөө бага багаар алхах ёстой юм байна лээ ...

Найз нөхөд гэж чиний хувьд хэн байдаг вэ, ямар байр суурь эзэлдэг бол? 

Би азтай л даа. Манай ангийхан хоорондоо маш эвтэй. Ангиараа л ингэе тэгье гээд нэгдэж чаддаг. Тэтгэлэгт бэлдэж байхад ч гэсэн найзууд маань маш их тусалсан. Би маш гоё найзууд, хамт олон, ангийхантай. Өөр хөтөлбөрт танилцаж байсан найзууд ч бас их тусалсан. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл өөрөө яг зөв санаад, зөв зорилготойгоор хүмүүсээ олж нөхөрлөх юм бол тийм л хүмүүстэй нийлнэ. Найзууддаа баярлалаа.

Улсын сургуулиас Нью Йоркын Их сургуулийн тэтгэлэг авна гэдэг олон хүүхдэд урам зориг өгч байгаа байх гэсэн үүднээс өөртэй чинь ярилцаж байна. Орчин үед хүүхдийнхээ бүх зүйлийг аав ээж нь бэлдэж өгөх гээд л маш их цаг заваа зарцуулдаг, анхаардаг болж. Энэ хэр зөв бэ? Гол зүйл нь юу байх ёстой вэ? 

Улсын эсвэл хувийн сургуульд байна уу, дэмждэг, дэмждэггүй аав ээжтэй ч байна уу хүүхэд бүрийн нөхцөл байдал өөр өөр. Энэ тийм ч чухал нөлөөгүй. Хамгийн гол нь чи өөрөө хүсээд үнэхээр түүнийг хиймээр байвал чамд туслах хүмүүсийг өөрөө хайж олж чадна. Ерөөсөө л чи л хүсэж байж биелэх зүйл. Үнэхээр зорьсон бол түүндээ хүрэхэд туслах хүмүүсээ хайж олж уулзаж зөвлөгөө авч чаддаг юм шүү. Гол нь мөрөөдөлдөө үнэнч байж, өөрийнхөө төлөө өөрөө л алхам хийх хэрэгтэй гэж зөвлөе.

Хэнээс урам зориг, үлгэр дуурайл авдаг вэ? 

Аавыгаа харж урам зориг авдаг. Аав минь өөрийн гэх бүх зүйлсээ өөрөө л бүтээсэн. Хэний ч туслалцаагүйгээр өөрийнхөө ирээдүйг бүтээж босгосон. Аавдаа маш их баярладаг.

Өөрөө мөрөөдөж хүсэж байсан сургуулиа сонгосож орж чадсан байна. Мөрөөдөл хийсвэр үү, хэр үнэ цэнтэй, хүнийг хаана хүргэж чадах зүйл вэ. Мөрөөдлийнхөө төлөө алхам хийхийн тулд яах ёстой вэ өөрийн чинь бодлоор? 

Ирээдүйн өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ ? Том мөрөөдлийг нь сонсож болох уу? 

Өөрийн гэсэн хувийн байгууллагатай, түүнийхээ CEO буюу удирдах албан тушаалтан болно. Мэдээж олон улсын байгууллага байна. Корпорацитай л болно гэж боддог.

Зан чанарын тухайд чиний хамгийн үнэтэй, өнгөлөн тордож, хөгжүүлэхийг эрхэмлэдэг болон дарж нууж явдаг чанарууд нь юу вэ? 

Хамгийн түрүүнд, өөрийнхөөрөө, өөртөө итгэлтэй байдлаа алдахгүйг хичээдэг. Би ер нь юу ч болж байсан “би чадна” гэдэг сэтгэхүйтэй. Жаахан онгироо ч гэх юм уу. /инээв/

Хоёрт. Би өөрийгөө маш эерэг гэж боддог. Ямар нэг зүйлийг аль болох сөргөөр харахгүйг хичээнэ. Болохгүй байна гэх асуудал гарвал өөр ямар нэг аргыг оролдож үздэг.

Гуравт. Хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийдэг. Үүнийгээ бас нэг зөв чанар маань гэж бодож эрхэмлэдэг.

Харин засмаар зан чанар гэвэл зарим юмыг хэтэрхий ном журмын дагуу хийх гээд байдаг талтай. Бас жаахан хайнгадуу гэх үү дээ.

Чи хэр тууштай вэ? 

Шударгаар хэлэхэд би жаахан хөөрүү, дэврүүн. Хааяа замаасаа хазайх гээд байдаг. Тэр үедээ “би ингээд яваад байвал миний мөрөөдөл яах билээ, би хаашаа явах гээд байна?” гэж өөртөө байнга сануулдаг.  Ер нь тууштай байна гэдэг нь маш хэцүү зан чанар. Хийхээсээ ч хэцүү. Тийм болохоор өөрийгөө үргэлж мотивацжуулж, оюун бодол, сэтгэл санаагаа сэргээх янз бүрийн шинэ зүйлс хийж оролдож байх хэрэгтэй. Бас өөрийгөө амраах ч хэрэгтэй.

Англи хэлийг ямар түвшин хүртэл нь хэрхэн сурсан бэ? 

Дунд анги төгсөхөд аав ээж хоёр намайг Англи хэлэндээ анхаарах хэрэгтэй гээд хэлний ганцаарчилсан сургалтад явуулсан юм. Тэр сургалтад удаан яваагүй ч гэсэн өөрөө бие дааж сурах арга барилаа олж авсан. Мэдээллийн эрин зуун болохоор хаа сайгүй ном сурах бичиг, мэдээлэл байгаа учраас өөрөө үнэхээр хичээх юм бол англи хэлийг ямар ч түвшинд бэлдэх боломжтой. Аль болох л эрт сурч эхэлбэл зүгээр юм болов уу. Би 9-р ангиасаа сурч эхэлсэндээ жаахан харамсдаг. Дунд ангиасаа эхэлбэл зүгээр гэдгийг ойлгосон.

Б.Үжин өнөөдөр Шанхай хотод бий. Тэр Их сургуулийнхаа хотхонд хэн нэгэнд туслаад аль эсвэл ямар нэг зүйлийг шинээр сураад, үгүй бол оргилуун хүсэл санаагаа хэн нэгэн найздаа дуржигнуулан ярилцаж яваа биз. Дунд сургуулийн сурагч байхдаа хэзээ ч сонирхон хорхойсож байгаагүй “монгол бүжиг” -ийг долоо хоногийн хугацаанд сураад урлагийн үзлэгээрээ дамжуулан эх орноо сурталчилсанг чинь сонсоод бахархсан гэдгээ энэ дашрамд дамжуулчихъя. Чамтай ярилцсан сэтгүүлчийн хувьд хэлэхэд чи миний оюун санаанд яг одоо ч гэрэлтэж байна, чиний ярилцлага олон охины ирээдүйд гэрэл асаагаасай гэж хүслээ. Амжилт хүсье, “гэрэлт охин” минь. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр