2017/12/18. Даваа гараг Дугаар: #669

ДЭЛХИЙН АНИР

Фэйсбүүкийн ажилтнууд цалин багатай

— Б.Түвшинбаяр   2017 оны 10 сарын 18

Та бид өдөр тутам салахгүй шахам зууралддаг дотнын анд болох фэйсбүүкийнхээ талаар хэр мэдлэгтэй билээ. Энд бид фэйсбүүкийг хэрхэн ашиглах тухай биш, харин ямаршуухан хамт олон энэ аварга том хэрэгслийг ажиллуулж байдаг, тэд хэдэн долларын цалин авдаг, ажлын орчин, онцлог нь ямар гээд товчхондоо бол фэйсбүүкийн вант улсын талаар ярьж байна л даа. 

 Америкийн Тайм сэтгүүлд бичсэнээр дэлхий даяар өдөртөө тэрбум хүн тогтмол ханддаг фэйсбүүкийн сүлжээний нийт хэрэглэгчдийн 20-оос илүү хувь нь Энэтхэг улсын хэрэглэгчид байдаг гэнэ. Анх 2003 оноос өөрийн түүхийг бичиж эхэлсэн фэйсбүүкийн төв оффис нь АНУ-ын Калифорни мужид байрладаг юм. Дэлхийн хамгийн тохилог  офисуудын тоонд багтдаг эндхийн ажилтнууд Гүүгл, Майкрософтын ажилчдаас ялгаатай нь бүтэн цагийн ажилтнууд гэж тооцогддог. Гэсэн хэдий ч тэд технологийн бусад компаниудын нэгэн адил ажлын тодорхой цагт албан хүчээр баригддаггүй бөгөөд тэднийг жинхэнэ чөлөөт хүмүүс, хоббигоороо ажлаа хийгчид гэж хэлж болно. Гэхдээ энэ нь дуртай үедээ ажлаа тасалж алга болоод ажлын хариуцлага алдаад байна гэсэн үг биш л дээ. Учир нь фэйсбүүкт ажилд орж байгаа ажилтнуудыг маш өндөр шалгуураар сайтар шалгаж авдаг учраас эднийд ажилд орсон хүмүүс барагтай бол хэл ам татлаад байдаггүй. Яагаад гэвэл тэд бол ажилдаа дур сонирхолтой, хэнээр ч шаардуулалгүйгээр оногдсон ажлаа хийгээд зогсохгүй шинийг эрэлхийлэгч, санаачлагч. Нэг үгээр бол дэлхийн хамгийн шилдэг, супер залуус нэгэн дээвэр дор цугларч чадсанд гол учир нь байгаа юм. 

Зөвхөн 2014 онд гэхэд 450 ажилтан фэйсбүүкт шинээр ажилд орсон бөгөөд  өнгөрөгч оны байдлаар 12 мянга 600 орчим хүн тус компанийн дэлхийн өнцөг булан бүрт байрлах салбар офисуудад ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Хамгийн сонирхолтой нь фэйсбүүкийн оффист ажиллаж байгаа мэргэжилтэн залуус өөрсдөө хэтэрхий тансаг хэрэглээтэй биш л бол мөнгө бараг хэрэглэхгүйгээр ажиллаж, амьдрах боломжтой гэж хэлж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд ажил дээрээ өдөрт хэдэн ч удаа үнэгүй хоол идэх боломжтойгоос гадна гэр лүүгээ ажилчдын автобусаар хүргүүлж, бас өмсөх хувцас хэрэгтэй болвол оффисынхоо ойролцоо байрлах зөвхөн фэйсбүүкийн ажилчдад үйлчлэх зориулалттай дэлгүүрээс өмд, гутал, цамц, футболк, тэр ч бүү хэл гадуур хүрмээ хүртэл өөрийн гишүүний картаа уншуулаад үнэгүй авч өмсөж болдогт байгаа юм. Энэ нь нэг талаас авсан цалингаа ирээдүйдээ хөрөнгө оруулалт, хуримтлал болгон хураах боломжийг ажилтнууддаа олгож байгаа ухаалаг менежмент гэж хэлж болно.

Харин цалин хөлсний тухайд програм хангамжийн мэргэжилтэн жилд 125 мянган ам.долларын цалин авдаг бол бүтээгдэхүүний дизайнер жилийн 136 мянган ам.долларын цалин авдаг байх жишээтэй. Энэ нь Майкрософт, Гүүгл, Аппл зэрэг технологийн бусад компанийн ажилтнуудын дэргэд хамаагүй бага цалинд тооцогдоно. Магадгүй хэрэглэгчид нь өөрсдөө хөгжүүлээд орлого оруулаад өгчихдөг фэйсбүүкийн ажилтнууд софтвэйрийн томоохон компанийнхан шиг оюуны өндөр ачаалалтай ажиллах шаардлага байдаггүй учраас ийм байж болох юм. Эсвэл бүр Марк Зукерберг шиг амьдрал мэддэг, ухаалаг залуу зориуд ажилчдынхаа жинхэнэ цалинг нууцалдаг байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Ингээд дэлхийн шилдэг ажлын байр болох фэйсбүүкийн орчинтойтой танилцацгаая.







Эх сурвалж: Google.com


Б.Түвшинбаяр



Хуваалцах



ТУСГАЙ ЗОЧИН

Судлаач Т.Чимэдцэрэн: Америк хүн тэрбум 200 саяар үнэлэгдэж байхад монгол хүн 10 дахин бага үнэлгээтэй

ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш, докторант Т.Чимэдцэрэн урд өмнө нь манайд дорвитой яригдаж байгаагүй монгол хүний үнэлэмжийн чиглэлээр цоо шинэ судалгаа хийжээ. Иргэнээ үнэлдэг, хүн төвтэй бодлого барьдаг хөгжингүй орнуудын жишгээс бид юуг суралцах шаардлагатай, манайд ямар асуудал тулгараад байгаа талаар түүний ярилцлага олон шинэ мэдээллийг өгөх болно.

— П.Хангал   2017 оны 12 сарын 12

Холбоотой

27 настай Омар Бин Султаны удирдах Хиймэл оюун ухааны яам

Арабын Нэгдсэн Эмират Улс засгийн газрын бүтцээ танаж, яамдын тоог цөөлөн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлнэ хэмээн өнгөрөгч хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2017 оны 12 сарын 12

Сансарт жуулчин илгээх өрсөлдөөн

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin galactic” компани сансрын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх анхны компани болон байгуулагдаж, сансарт аялах хөлөг бүтээж байсан юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2017 оны 11 сарын 27

Санал болгох

“Монголын нууц товчоо” 30 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдээд байна

 “Дэлхийд  түгсэн Монголын нууц товчоон” бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ны судалгааг шинэ шатанд гаргах... Дэлгэрэнгүй

— Д.Урангоо   2017 оны 12 сарын 12

Жил бүр 6 сая хүн тамхинаас болж амиа алддаг

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг. Одоогийн байдлаар дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаа бөгөөд жил болгон 6 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Дэлгэрэнгүй

— Ж.Гантулга   2017 оны 11 сарын 24


Тусгалын Технологи болон дизайны түнш: Batu Digital