2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

НОГООН ХУУДАС

ФОТО: Уур амьсгалын өөрчлөлт ба зэрлэг амьтдын оны онцлох гэрэл зургууд

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 08

Оны онцлох зэрлэг амьтдын шилдэг гэрэл зургууд BBC-д нийтлэгджээ. 

1. Бяцхан Бонобо /Одой шимпанзе/ Moongose буюу мэрэгч амьтан тэврээд сууж буй агшинг гэрэл зурагт буулгажээ. Бонобо ихэвчлэн жимс иддэг ч заримдаа ан хийдэг байна. Өөрийн тэжээвэр амьтнаа энгэртээ халуун дотноор тэвэрсэн мэт дүр зураг боловч угтаа бол ээжийг нь агначхаад зулзагыг нь оройн хоолонд авч явах гэж буй харгис үйлдэл болохыг олон хоногийн турш ажиглахдаа мэджээ. Энэхүү гэрэл зураг Байгалийн түүхийн музейн 58 дахь удаагийн "Оны шилдэг зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" шагналыг хүртжээ. Гэрэл зургийг Кристиан Зиглер /CHRISTIAN ZIEGLER/ 

2. 19-20-р зууны үед устах аюулд ороод байсан Баруун өмнөд хэсгийн уг халимтай гэрэл зурагчин маань 30 минутын турш хамт сэлэхдээ энэхүү дүрсийг буулгажээ.  Гэрэл зургийг Ричард Робинсон /RICHARD ROBINSON/

3. Усан доорх гайхамшиг. Лапландын Посио дахь нуурын усанд шумбаж байхдаа энэхүү гэрэл зургийг дарсан байна. Уур амьсгалын өөрчлөлт, усны температур хэт халснаас үүдэн үүл мэт харагдах их хэмжээний замаг ургажээ. Усанд тусах нарны гэрлийг эдгээр замаг хааснаар усны амьтдад ихээхэн асуудал тулгардаг байна. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөн төдийгүй амьд бүхэнд хэчнээн сөрөг нөлөө үүсгэж буйг харуулахыг зорьсон бололтой. Финляндын гэрэл зурагчин Тина Тёрманен /TIINA TÖRMÄNEN/.

4. Алдагдсан үер. Урьд өмнө нь зурагт харагдах байшингуудын өндөрт хүрэхүйц их устай байж. Африктаа дөрөвт орохуйц урттай Замбези голын түвшин багасаж, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулжээ. Уур амьсгалын өөрчлөлт гэж хүн бүхэн ярьдаг ч бодит байдалд ямар аюул нүүрлэж буйг энэ зургаас харж болохоор. Голландын гэрэл зурагчин Жаспер Доест /JASPER DOEST/

5. Орхигдсон арлыг эзэлсэн цагаан баавгай. ОХУ-ын нутаг дэвсгэрт харьяалагдах Колючин хэмээх жижигхэн арал дээр 20 гаруй цагаан баавгай хоол хүнс хайж ирэх үеэр энэ зургийг дарсан байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, мөнх цаст мөсөн голууд буйн уршиг цагаан баавгайг суурин газарт ирэхэд хүргэжээ. Гэрэл зургийг Дмитрий Кох /DMITRY KOKH/

6. Модны мэлхий өндөглөх агшин. Энэхүү гэрэл зургийг Коста Рикагийн усан санд цээжээр татсан усан дотор үүрээр дарсан байна. Эмэгчин мэлхий далдуу модны навчин дээр нэг удаад 200 гаруй өндөг гаргадаг аж. Гэрэл зургийг Брэндон Гюлл /BRANDON GÜELL/ 

7. Цасан буга. Энэхүү гайхам сүрдэм, үзэсгэлэнтэй зургийг Жошуа дөнгөж 6 настай байхдаа даржээ. Лондонгийн Ричмонд цэцэрлэгт хүрээлэнд цас орж байх үеэр дарсан байна. Жошау багаасаа л тоглоомон камер ашигладаг, дуртай байсан бөгөөд жижигхэн шинэ камертай болоод удаагүй байхдаа энэ зургийг авчээ. Жошуа Кокс /JOSHUA COX/




Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Монголын цэнгэг уст том нууруудын нэг "Хар ус" нуурыг хамгаалах ажлыг эхлүүлэв

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, чиглэл болгосноор Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэлсэн талаар БОАЖЯ-аас мэдээлэв.Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 25

Бүх нийтийн мод тарих өдрүүдээр 23.3 мянган тарьц суулгац олгоно

Бүх нийтээр мод тарих өдөр энэ сарын 11-нээс 19-ны өдрүүдэд болно. Ойн газраас 23.300 ширхэг тарьц, суулгацыг дараах найман байршилд олгоно. Мод тарих үйл ажиллагаа иргэдэд нээлттэй. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 15

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө