2025/02/10. Даваа гараг Дугаар: #3280

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Г.Анхболд: Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх mhGAP хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

— Ч.Баяржаргал   2024 оны 10 сарын 15

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сүүлийн 3 жил Сэтгэцийн эрүүл мэндийн чуулган, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Энэ удаагийн чуулган 15,16-ны өдрүүдэд 20 орчим сэдвээр судалгаа, шинжлэх ухааны ололт амжилтад суурилсан илтгэл хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Анхболдоос чуулганы зорилго, ач холбогдлын талаар тодрууллаа. 

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ОУ-ын mhGAP хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Энэ жилийн чуулганы онцлог нь анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрд тэгш хүртээмжтэй хүргэх талаар илүүтэй анхаарсан сэдвүүд, илтгэл хэлэлцүүлэг тавигдаж байна. 

Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг харьяа орон нутагт буюу анхан, лавлагаа шатны түвшинд мэргэжлийн тусламж үзүүлж байгаа боловч сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 50 хувь нь СЭМҮТ-д төвлөрч байна. Иймд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын тулд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. 

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлж буй мэргэжилтнүүд, шийдвэр гаргагч нар, холбогдох салбарууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулж, тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, үүрэг оролцоо хамтын ажиллагааг тодорхой болгож, нэгдсэн нэг чиглэлд хүрэх зорилгоор уг чуулганыг зохион байгуулж байна.

Оношийн бүлгээр шүүгээд үзвэл анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдал 1.2 хувьтай байна. 

Энэ нь маш бага тоо. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд ДЭМБ-аас боловсруулсан, олон улсад хэрэгжиж буй сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөрийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтэн ажилтнуудад хүргэж байгаа аж. Одоогоор 4 дүүрэг, 11 аймгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаад байна. Цаашлаад 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эхний байдлаар сургалтын үр дүн өгч байгаа талаар мөн онцоллоо. Тухайлбал, mhGAP сургалт авсан газруудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа хүний тоо нэмэгдсэн байна.

Нөгөөтээгүүр, Хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалт хөтөлбөрийг тасралтгүй хийж байна. Нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж хөдөө орон нутагт ажиллуулах, ажиллаж байх хугацаанд нь СЭМҮТ-ээс мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна. 

Олон улсын стандартад нийцсэн сэтгэцийн эрүүл мэндийн жишиг эмнэлэгтэй болох шаардлага бий

Сэтгэцийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бас нэг анхаарах зүйл нь сэтгэцийн эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлэх явдал юм. Ингэхийн тулд гүйцэтгэлийн санхүүжилтийг тодорхой хэмжээнд сайжруулах шаардлагатай байгаа. Зарим тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй болгох, оношийн хамааралтай бүлгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, өвөрмөц тусламж үйлчилгээнүүдийг ЭМД-д оруулах зэргээр санхүүжилтийг нэмэгдүүлснээр сэтгэцийн эрүүл мэндийн эмч ажилчдын цалин нэмэгдэх, энэ чиглэлээр ажиллах эмч мэргэжилтнүүдийн дутагдал арилах боломж бүрднэ гэж үзэж байгаа юм. Эдгээр чиглэлээр санал хүсэлтээ холбогдох яаманд өгөөд, тодорхой ажлууд хийж байгаа талаар тус төвийн захирал Г.Анхболд хэллээ. Мөн олон улсын стандартад нийцсэн сэтгэцийн эрүүл мэндийн жишиг эмнэлэгтэй болох шаардлага байгааг ч дурдлаа. 

Нийгмийн стресс, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо маш их байна. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий дахинд улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ хэрээр сэтгэцийн эмгэгээр өвчлөх хүний тоо нэмэгдэнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролд анхаарах, хүүхдэд багаас нь гаднаас нөлөөлөх стресс_ хүчин зүйлд хэрхэн хариу урвал үзүүлэх, яаж даван туулах талаар боловсролын системээр дамжуулан хичээл сургалт орох, зааж сургах, стресс менежментийг эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгтэй гэдгийг онцлов. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хорт хавдрын үед дэмжих бүлгийн уулзалт, даван туулагчдын түүхийг сонсох нь сэтгэл зүйн дэмжлэгийн хамгийн үр дүнтэй хэлбэр

Монгол Улсад 2023-2024 онд хорт хавдрын өвчлөлийн 7244 шинэ тохиолдол, хавдрын шалтгаант нас баралтын 4556 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 28885 хүн хорт хавдрын хяналтад эмчлүүлж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байв. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 03

DISC сорилын арга зүйг эзэмших, албан ёсны эрх олгох ээлжит сургалтыг зохион байгуулав

“Гэр бүл анхаарлын төвд” байгууллагаас бие хүний зан төлөвийн DISC сорилыг уншиж, тайлбарлах арга зүйд суралцах, албан ёсны эрх олгох 17 дахь удаагийн сургалтыг зохион байгуулав.DISC сорил нь олон жилийн судалгаа, туршилтаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 29

Санал болгох

Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 20.3 хувиар өсжээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд  44673  болж, өмнөх оны мөн үеэс  9 099  (25.6%)-өөр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд,Өмчлөх эрхийн  эсрэг  гэмт  хэрэг 6285... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Ирэх Даваа гарагаас хүйтний эрч суларч өдөртөө -9...-14 хэм болно

2025 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Хур... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 07