2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Дотны хэн нэгнээс харилцаагаа таслах нь "сэтгэл түгших эмгэг"-ийн нэг шалтгаан болдог

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 18

Сэтгэл түгших энгийн хариу урвал ба Сэтгэл түгших эмгэгийн ялгаа, түүнийг таньж мэдэх нь. 

Сэтгэл түгших хариу урвал гэж юу вэ?

”Anxiety” гэдэг үг нь айдас хүрмээр юм уу, амь насанд заналхийлсэн нөхцөл байдалд бие махбодын болон сэтгэлзүйн талаас үзүүлж буй хариу урвал юм.

Сэтгэл түгшилт бол хүн бүрийн стрессэд үзүүлж буй хэвийн хариу урвал. Гадаад орчны таагүй нөлөөнөөс бий болдог бөгөөд ихэнхдээ богино хугацаагаар үргэлжилдэг. Өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт үзүүлдэггүй. Тиймээс онош тавих шаардлагагүй, эмч тусламж дэмжлэг үзүүлэхэд сайжирдаг. 

Сэтгэл түгших эмгэг гэж юу вэ? 

Сэтгэл түгших эмгэг нь хүүхэд болон өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн нэг.  ДЭМБ-ын мэдээгээр "Сэтгэл түгших эмгэг нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг зургаа дахь шалтгаан бөгөөд хүний амьдралын чанарыг бууруулдаг, архаг явцтай сэтгэцийн байдал" хэмээн тодорхойлсон байдаг. Ихэнхдээ удаан хугацаагаар үргэлжилж, өдөр тутмын үйл ажиллагаанд илэрхий хүндрэл бэрхшээл учруулдаг хор уршигтай бөгөөд тоохгүй орхиж үл болно. 

Дэлхий дахинд хүн амьдралынхаа туршид сэтгэл түгших эмгэгээр өвдөх эрсдэл 18.6- 32.6% гэсэн тооцоо байдаг.  

Насны бүлгийн хувьд хүүхэд өсвөр насанд анх эхэлж, ид залуу насанд (<40) ахмад насны бүлэгтэй (55<) харьцуулахад илүүтэй тохиолдож байна.  

Ямар шалтгаанаар бий болдог вэ? 

Сэтгэлзүйн хүчин зүйлс: 

  • Бусдаас харилцаагаа таслах,
  • Шийдвэрлэхэд хэцүү маргаан үүсэх,
  • Ойр дотны хэн нэгэн хүн нас барах, уй гашуу тохиолдох үед

Нийгмийн хүчин зүйл: 

  • Ажлаасаа халагдах 

Бие махбодын хүчин зүйлс: 

  • Бие махбодын эмгэгүүдийн үед 
  • Архи хэтрүүлэн хэрэглэх 
  • Гэр бүлийн хүчирхийлэл 
  • Бусад эм болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
  • Гэмтэл гэх мэт зүйлсийн нөлөөгөөр сэтгэл түгших эмгэг үүсэх магадлалтай.

Сэтгэл түгших эмгэг ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?  

Сэтгэлзүйн талаас:

  • Сэтгэл түгших 
  • Санаа зовинох
  • Сандрах
  • Галзуурчих вий гэхээс айх 
  • Хяналтаа алдахаас айх 
  • Үхчих вий гэхээс айх

Бие махбодын талаас:

  • Чичрэх, хөлрөх 
  • Зүрх дэлсэх
  • Дотор харанхуйлах
  • Толгой эргэх 
  • Булчин чангарах 
  • Ходоод, гэдэс өвдөх 
  • Чимчигнэж жирвэгнэх мэдрэмж төрдөг.

Сэтгэл түгшилтийг хэрхэн удирдах вэ?

  • Боломжтой бол тухайн таагүй орчноос түр холдох 
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Бясалгал хийх 
  • Дасгал хөдөлгөөн хийх 
  • Хөгжим сонсох, зураг зурах гэх мэт дуртай зүйлээ хийх 
  • Цэвэр агаар салхинд гарах 
  • Ном унших 
  • Янз бүрийн стресс тайлах сонирхолтой хөгжилтэй тоглоом тоглох г.м  зүйлсийг хийж сэтгэл түгшилтээ удирдах боломжтой.

Сэтгэл түгших эмгэгийг тест бөглөх, ярилцах гэх мэт олон аргаар илрүүлэх боломжтой байдаг.  Эхний буюу хөнгөн үе шатанд оношлогдсон бол сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах, тайвшруулах аргуудыг суралцаж, нойр хоолоо зохицуулах зэргээр эмчилж эдгэрэх боломжтой. Харин хүнд шатанд буюу түгшилтээ удирдаж чадахгүй, стрессээ даахгүй болсон үед эмийн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай болдог. 

Та "Сэтгэл түгших эмгэг"-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай. 

Эх сурвалж: Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр