2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

ОНЦЛОХ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 13

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага, гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, 

  • Эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах, 
  • Эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байдлаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах, 
  • Өнөөгийн нийгэмд шинэ тутам бий болж буй харилцаа болох гэрлэлттэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болоход хүүхдийн эцэг, эхээр хэнийг бүртгэх, 
  • Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, 
  • Хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлыг тусгасан талаар, гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудлын хувьд гэр бүлийн хэрэг (гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг) шүүхэд хянан шийдвэрлэх талаарх хуулийн төслийг боловсруулсан талаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул танилцууллаа.

Мөн өсвөр насны хүн буюу гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүүхдийн холбогдсон эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох эрүү, зөрчлийн процессын хуульд тусгасан талаар Дотоод Хэргийн Их Сургуулийн багш Б.Эрдэнэбат танилцуулав. 

Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Хот, байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургууль болон бусад төрийн байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаач, иргэд оролцжээ. 

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд эдгээр хуулийн төсөл, холбогдох судалгааг байршуулаад байна.

Та доорх линкээр орж саналаа өгнө үү. 

https://mojha.gov.mn/content/6822e1689fea4ca6d5ad5640?fbclid=IwY2xjawKP61lleHRuA2FlbQIxMQBicmlkETFQQnZYeGlyUUZPejhKVXNSAR6hAj9gIthM3E8s-qsJgh62Ps8FYbzPPixbsJY0CcdCW87cT-hg3J2XmQBETg_aem_FrhuW3HKiwln_1YR8FEUnw

Жич: Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр үүрэг болгосны дагуу, Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгах замаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү тус тус боловсруулаад буй юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. Дөрвөн нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13