2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ЭМЧИЙН ӨРӨӨ

Гэрийн нөхцөлд хүүхдийг байнга хөл нүцгэн явуулах нь хавтгай тавхайн согог үүсэх шалтгаан болдог

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 03

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн зөвлөх зэргийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор Б.Жаргалсайхан "Хүүхдийн хавтгай тавхайн согог үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлогооны аргууд"-ын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Сүүлийн үед бага насны хүүхдийн тулгуур эрхтний согогийн дунд хавтгай тавхайн согог нэлээд хувийг эзлэх болсон. Тиймээс уг эмгэгийн үед хүүхдийн биед илрэх шинж тэмдэг, сөрөг үр дагавар, гэрийн нөхцөлд хэрхэн оношлох аргуудын талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.

Хавтгай тавхайн согог үүсэх шалтгаан 

Хөлний ул уртаашаа, өргөөшөө хоёр нумтай. Уртаашаа нум нь хөвчгүй байхыг хавтгай тавхайн согог гэж нэрлэдэг. Амьдралын буруу хэв маяг, гутлын сонголт, рахит болон ясны идээт үрэвсэлт өвчин зэрэг хэд хэдэн шалтгаан хүчин зүйлсийн улмаас хүүхдийн тавхай хавтгайрч, хавтгай тавхайн согог үүсч байна. 

Ямар тохиолдолд согог үүсч байна гэж үзэх вэ? 

0-2 настайд хүүхдийн тавхай хавтгай байх нь хэвийн. Харин 2-оос дээш насанд хүүхдийн тавхайнд нум үүсэхгүй байвал эмгэг гэж үздэг.

Тавхай хавтгайрснаас үүсэх сөрөг үр нөлөө

  • Хүүхдийн хөл өвдөх, 
  • Өвдөгний үенд өөрчлөлт өгөх, цаашлаад түнх, багана нуруунд өөрчлөлт өгдөг.

Хавтгай тавхайн согог хүүхдэд төдийлөн зовуурь өгдөггүй учраас эцэг эхчүүд ажиглаж анзаарахгүй яваад байдаг. Ийм байдлаар удаан явснаар өвдөг түнхний үе, багана нуруунд өөрчлөлт өгөх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. 

Хавтгай тавхайн согог үүссэнг хэрхэн мэдэх вэ? Шинж тэмдэг:

Гэрийн нөхцөлд оношлох бүрэн боломжтой. Хэвийн хөл бол дундуураа хотойсон, нумтай гишгэлт үүсгэдэг. Тавхайгаараа бүтэн гишгэж байвал хавтгай тавхайтай байгаан шинж. Өөрөөр хэлбэл, араас нь харахад бүтэн хөлөөрөө газар гишгэж буй байдалтай байдаг. Бүтэн хөлөөрөө газар гишгэж байгаа тохиолдолд нум хавтгай болно. 

/Хэвийн хөлөнд дараах нум байдаг/

/Тавхай хавтгайрсан үед дараах байдлаар гишгэдэг/

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүүхдийг аль болох чөлөөтэй гүйлгэж, үсэрч харайлгах үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Орчин үеийн амьдралын хэв маягт хэтэрхий автсанаас болж хүүхдүүд ихэнх цагийг гэрт, дотоод орчинд паркетин шал, хивсэн дээр дандаа хөл нүцгэн явдаг болсон. Үүнээс болж нум хавтгайрах нөхцөл үүсдэг учраас гэрийн нөхцөлд хүүхдэдээ зөв ултай, зуузаатай, нумтай гутал байнга өмсгөх шаардлагатай. Хүний тавхай ачааллыг зөв жигд хуваарилж өгөх, багана нурууны ачааллыг багасгах чухал үүрэгтэй.

/Гэрийн нөхцөлд хүүхдэд дараах шиг нумтай тохирсон гутал өмсгөх хэрэгтэй/

Хэрэв хүүхдийнхээ тавхайг хавтгай байна гэж анзаарах юм бол гэмтэл согог заслын төрөлжсөн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид хандаж нас, хүйсэд нь тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өндөр тунтай хүнсний нэмэлтүүдийг дур мэдэн хэрэглэх нь бөөр чулуужих өвчний нэг шалтгаан болж байна

УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор бөөрний чулуу үүсэх шалтгаан болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар дараах зөвлөгөөг өгөв. Бөөр шээсний замын чулуужих өвчинБөөр чулуужих өвчин удамшдаггүй, халдварт өвчин ч биш. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 12

Шүдний чулуу хуримтлагдсанаар амнаас эвгүй үнэр гарах, буйл үрэвсэх, цус гарах хүндрэл үүсдэг

Амны хөндийн эрүүл ахуй тэр дундуу шүдний чулуу үүсэх шалтгаан, сөрөг нөлөө, эмчилгээний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүргэж байна. Шүдний өвчлөл бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ?Амны хөндийд байдаг нянгийн халдварууд нь бие махбодын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 16

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө