2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Голын чоно гэгддэг "Цурхай" загасны талаар сонирхолтой баримтууд

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 21

"Ногоон хуудас" булангаараа энэ удаа олон үлгэр домгийн гол дүр болсон голын чоно гэгддэг Цурхай загасны талаар сонирхолтой баримтууд хүргэж байна. 

Цурхай загас нь урт эрүү,  алаг өнгийн шувтан урт бие, хатуу хайрсаараа бусад төрлийн загаснаас онцгой ялгардаг.  Мөн  эрүү, тагнай, хэлэн дээр нь байрлах олон янзын хэлбэртэй,  хүчирхэг шүднүүд нь амьдралынх нь туршид шинэчлэгдэн ургадаг нь үнэхээр  хачирхалтай.

Зан төлөвийн хувьд ганцаараа амьдрах дуртай,  догшин,  тааралдсан бүхнээ өмчлөх хүсэлтэй,  жилийн турш идэвхитэй хооллодог бөгөөд биеийн урт нь 2 метр, жин нь 30 кг хүрдэг байна.  Дунджаар 30 жил насалдаг. Гэхдээ 150 насалсан цурхай загасыг судалгаагаар тогтоож байжээ. Ерөнхийдөө маш урт настай загас юм. Оросын биологичидын судалгаагаар ОХУ-ын хойд нутгийн гол мөрөнд хамгийн том цурхай загас нутагладаг хэмээн бүртгэгджээ.

Манай оронд Ердийн болон Амарын гэх хоёр төрлийн цурхай загас Сэлэнгэ, Орхон, Туул, Өгий, Хэрлэн, Онон, Оршуун, Халх гол, Буйр нуурт тархан амьдардаг. Ердийн цурхайн биеийн өнгө нь ногоовтор, жижиг зуйван шар толботой байдаг бол Амарын цурхайн нуруу бараан, биеийн хажуу хэвлий цайвар, бөөрөнхий хэлбэрийн том том хар толботой байдаг байна.

  • Амарын цурхай биеийн урт нь 35 - 42 см хүрж, 4-5 насандаа бэлгэ боловсорч үржилд орох бөгөөд эрэг орчмын хуурай газрын ургамалд түрсээ шахдаг. Атуу нь 7 - 236 мянган түрс гаргана.

Бие гүйцсэн Амарын цурхай нь Буйр нуурт нуурын гүн хэсгээр өсвөр насны цурхай зуны улиралд нуур, голын эрэг орчмын ургамалтай хэсгээр тархана. Өвөл нуурын гүн тийш шилжин нүүдэллэж, голын булан тохойн загас элбэгтэй гүн хонхорт өвөлжинө.

Цэнгэг усны онцгой махчин загас болох цурхай нь ангаа элдэж хөөдөггүй, отож довтолдог. Ингэхдээ усны ургамлын өтгөн бүрхүүлд нуугдан огт хөдөлгөөнгүй хэвтэж байгаад олзоо хармагцаа маш хурдан, огцом довтолж, зугтах боломж олголгүйгээр дайрч өөрийн идэш болгодог бөгөөд маш хүрчихэг шүдтэй. Тиймээс түүний латин нэршлийг “Эсок лусиус” буюу Өршөөлгүй усны чоно хэмээн нэрийджээ. 

Тэрбээр бүх төрлийн жижиг болон дунд хэмжээтэй загас иддэг бөгөөд өлсгөлөн цурхай нугас, галууг хүртэл иддэг байна.

Цурхай загас нь хараагүй болсон ч амьд үлдэх чадвартай.  Учир нь түүний биеийн хажуугаар байрлах мэдрэлийн суваг бүхий судлууд,  жижиг нүх сүвүүд нь орчин тойрныг мэдэрч, аливаа мэдээллийг тархи руу нь илгээдэг аж.

Уг загасны толгойд  загалмай хэлбэртэй яс байдаг. Тиймээс үлгэр домогт цурхайг ариун загас хэмээдэг.  Домгийн загас болох  цурхайг эрдэнэс хадгалагч, эд баялаг,  аз жаргалыг зөгнөгч хэмээн билэгддэг.  Энэ талаар  эртний Скандинавын орнуудад ам дамжсан үлгэр бий.  Тэрхүү үлгэрт өгүүлэхдээ “Эрдэнэсийн сан” бүхий цайз нуурт живж,  түлхүүр нь нуурын гүнд амьдардаг маш хөгшин цурхайн гэдсэн оржээ.  Гэтэл нэгэн загасчин хөгшин цурхайг барьж, түлхүүрийг авсанаа эрдэнэсийн цайз нуураас өргөгдөн гарч ирсэн  хэмээжээ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр