2026/04/21. Мягмар гараг Дугаар: #3715

ОНЦЛОХ

ГССҮТ: Халтиргаа гулгааны улмаас толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 27

2024 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 23 нь эрэгтэй, 21 нь эмэгтэй байна. Мөн 0-18 насны хүүхэд 7 байгаа юм.

Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байгаа аж.

Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарна уу. Үүнд: 

  • Халтирдаггүй ултай буюу зөөлөн ултай гутал болон даарах, халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
  • Гараа халаасандаа хийхгүй явах
  • Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах 
  • Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох 
  • Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх 
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийг гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026.04.20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Энэ онд аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд нийт 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.Тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 04 сарын 15

Санал болгох

ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭД ТУСГАЙ ШИЙДЭЛ АЛГА

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө