2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

ГЭГЭЭН АНИР

Guardian-ий сэтгүүлч Монголд ирж Г.Ариунбаатарыг сурвалжилжээ

— Б.Түвшинбаяр   2019 оны 01 сарын 28

Төв азийн зүрхэнд орших талын Монгол орныг та мэдэх үү. Тэгвэл Монгол хэмээх энэ жижигхэн үндэстний дотроос сүүлийн жилүүдэд дэлхийн дуурийн урлагийн нэг биш одод төрөн гарах болсны нууц нь юундаа байна вэ. Тэд зүгээр нэг дэлхийн сонгодог урлагт од болон гялалзаад зогсохгүй дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудаас нэгдүгээр байрыг нь өөрсөддөө итгэлтэйгээр булаан эзэлж, ер нь л энэ салбарт хүч түрэн бөөнөөрөө орж ирцгээх боллоо.

Guardian сэтгүүлийн сурвалжлагч Кэйт Моллисон 1600 гаруй километр замыг туулан Монгол улсад хүрч очиж, энэ ард түмний дотроос төрөн гарсан дэлхийн дуурийн урлагийн том од болох Ганбаатарын Ариунбаатартай уулзжээ. Кэйт түүнтэй гүүний сүү болох айраг хэмээх согтоох үйлчилгээтэй ундааг хуваан ууж, нэг гэрт нэг тогооноос хамт хоол идэж, мөн энэ алдартай маэстрогийн дуу хоолойг амьдаар нь дуу хураагууртаа бичиж авчээ.
Ариунбаатарыг 2017 оны зун BBC Cardiff-ын төгсгөлийн шатанд өөрийн бэлдсэн дуугаа дуулах үеэр нь дуурийн урлагийн дэлхийн алдартай дасгалжуулагч багш нарын нэг Мэри Кинг нулимсаа барьж ядан үзэгчийн суудал дээр сууж асан тэр мөч одоо ч миний нүдэнд харагдах шиг болдог юм. Баргийн зүйлд нулимс унагаадаггүй Мэри Кингийг уйлуулж чадсан тэр залуутай уулзахаар явж байна гэж бодохоос сэтгэл минь өөрийн эрхгүй догдолно.
Намайг тэгш сайхан мөр бүхий өндөр биетэй, ямар ч хүнд анх уулзаад шууд л сэтгэгдэл төрүүлэм ялдам атлаа бядтай инээмсэглэл, баргил бүдүүн хоолойтой залуу угтан авахад нь би түүнийг энэ л Ариунбаатар яг мөн байна гэж бодлоо. Би андуурсангүй ээ. Гэвч би дэлхийн дуурийн урлагийн сор болсон хүчирхэг тайзнууд дээрээс Чайковский, Верди, Россини нарыг гайхалтай сайхан амьдруулж, олон олон үзэгч, мэргэжилтнүүдийн гайхашралыг төрүүлж чадсан тэр залуу маань одоо дөнгөж 29-хөн настай гэдгийг сонсоод мэл гайхсан билээ. Дөнгөж 29 шүү дээ. Баруунд бол амьдралаа зохиож, гэр бүл ч болж амжаагүй явдаг нас биш гэж үү.
Алдарт Мэри Кинг түүний дуулахыг сонсоод “Ариунбаатарын хоолойнд сонгодог дуунуудыг ер бусын болгож сонсогдуулж чадах ямар нэгэн төгс зүйл агуулагдаж байна” хэмээн хэлсэн гэдэг. Энэ мундаг мэргэжилтэн энэ залуугийн талаар өөр ч үгнүүдийг хэлсэн гэдгийг нь би Англид байхдаа хүмүүсийн амнаас сонсож байсан юм. “Хүний хүч чадал, идэвх чармайлт хоёр ингэж гайхалтай хосолж чадна гэж бас байдаг юм байжээ” хэмээн Мэри шүүгчийн суудлаас дуу алдсан гэнэ лээ.Харин би Ариунбаатарыг дэлхийн нэртэй дуурийн дуулаачдын уралдаанд зүгээр нэг захын дуучин ганц, хоёр дуу дуулаад л түрүүлчихдэггүй юм гэдгийг үзэгчдэд нотлон харуулж чадсан залуу гэж тодотгож хэлмээр байна.
Ариунбаатар бол хөдөөний эгэл жирийн нүүдэлчин монгол айлын таван ханатай гэрт өсч торнисон даруухан намтар түүхтэй нэгэн. Бага залуу насандаа морь унаж, хээр талаар дуу аялан давхидаг байсан гэдгээ тэрээр надад ярьсан юм. 
Хүүхэд байхдаа ирээдүйн дуурийн од маань морь уначихаад эзгүй талаар дээд тал нь бүр 80 километр газрыг хүртэл ганцаараа давхиулж үзсэн гэх. Учир нь бяцхан хүү хөдөө хээрээс сумын төвд байх сургуульдаа ийм замыг туулан очиж байжээ. 
Ингэж явахдаа тэрээр уйдаж ганцаардахгүйн тулд замын уртыг монгол ардын уртын дуу аялгуулан туулдаг байсан гэх. Надад бол түүний амьдралын яг энэ хэсэгт л амжилтынх нь нууц байгаа мэт санагдсанаа нуух юун.
Ингэж явсаар эрийн цээнд хүрсэн залуу маань аймагтаа болсон дуулаачийн уралдаанд түрүүлж, хотод дуучны мэргэжлээр суралцах эрхийн бичгээр шагнуулж. Гэвч түүнд сургалтын төлбөртөө өгөх мөнгө байгаагүй тул хотод ирээд таксины жолооч, бүр эргүүлийн цагдаа хүртэл хийж үзсэн түүхтэй.
Ийн хөлөө олохгүй бүдэчсэн урт замыг туулж явсны эцэст хөдөөний залууд Монголын цагдаагийн байгууллагын чуулгад дуучнаар ажиллах санал ирэх нь тэр. Яг эндээс энэ мундаг маэстрогийн амжилтын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Чухам цагдаагийн чуулгаас эхэлсэн түүний амжилтын гараа Монголын дуурийн театраар дамжин үргэлжилж, Ариунбаатар эдүгээ дэлхийн хэмжээний том дуучин болон төлөвшжээ.
2019 онд энэ залуу дахин ямар амжилтыг дэлхийн тайзнаа үзүүлэхийг бид одоохондоо мэдэхгүй. Гэсэн ч тал нутаг дундуур морь унан уртын дуу хэмээх монгол ардын хөгжмийг аялгуулан өссөн түүний амжилттай ирээдүйд би хувьдаа итгэлтэй байна. Тэр дахин шинэ тэсрэлтийг хийх нь дамжиггүй. Ганц Ариунбаатар биш, Монголоос сүүлийн жилүүдэд цойлон гарах болсон нэг бус алдартай дуурийн дуучдын нэрийг энд дурдаж болох ч тэднийг дэлхийн томчууд тэртээ тэргүй мэддэг болсон болохоор энэ удаадаа түр азная. Ингээд дэлхийн сонгодог урлагийг байлдан дагуулах болсон Монголын тал нутгаар аялж, энэ ард түмний дотроос төрөн гарсан алдартай дуучинтай нь танилцсан түүхээ өндөрлөе. Тэр бол тал нутгийн эгэл малчны хөвгүүн Ганбаатарын Ариунбаатар.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө