2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

“ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” нэртэй зураасан зургийн сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдлээ

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 15

Өчигдөрхөн Дүрслэх Урлагийн Академийн "Хүндэт профессор" цол хүртсэн МУСГЗ, зураач Д.Гунгаа багш болон Болгар улсын Үндэсний урлагийн академийн төгсөгч, зураач Г.Болдбаяр нар хамтран “ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” үзэсгэлэнгээ дэлгэжээ. 

Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн өөр өөрийн өнгө төрх бүхий график, зураасан зургийн аргаар зурсан 50-аад шинэ уран бүтээлүүд дэлгэгдэж байна.

ДУА-ийн Хүндэт профессор, зураач Д.Гунгаа хэлэхдээ, “Бид сүүлийн үед хийсэн бүтээлүүдээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, шинэ арга технологийг амжилттай туршин цаасан дээр буулгаж, оюунлаг орон зай бидний бүтээл туурвих цаг хугацаа хязгааргүй уран сэтгэлгээ, эерэг энерги, нарийн мэдрэмжээр дүүрэн билээ” хэмээсэн юм. 

Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүний зураасан зургийн гайхалтай бүтээлүүдээс хүргэж байна.

Харин зураач Г.Болдбаярын хувьд зураасан зургийн чиглэлээр 40 гаруй жил дагнан уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр зураасан зургийн ертөнцөд шинээр мэндэлсэн Ice Tech буюу мөсжүүлэн зурах арга барилаар илэрхийлсэн шинэ санаа, техник, эрэлхийлэл бүхий бүтээл туурвидаг бөгөөд жилийн дөрвөн улиралд өөрийн үзэсгэлэн өнгө үзэмж, хэлбэр дүрсээ дэлгэн харуулж хүн ардыг баясуулдаг билээ. 

Мөсжүүлэн зурах арга барил нь цельсийн хасах 3-8 градуст бүтээгддэг онцгой нэгэн төрөл юм. Мөсжүүлэн зурах арга барилаар бүтээсэн эдгээр бүтээлүүдэд янз бүрийн сэдэв агуулсан. Талст болон бусад үүдэлтэй эффектийг цаасан дээр буулгахад энэ техникийн онцлог оршдог. 

Түүний бүтээлүүдээс:

 

Хүн төрөлхтний уран сэтгэмж, гоо зүйн мэдрэмж, урлахуйн ухааны мэдлэгийн охь дээж оргил цэг нь урлаг билээ. 

Та бүхэн Норпэй арт галерейд зочилж “ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” үзэсгэлэнг үзэж сэтгэлийн таашаал авч, уран бүтээлийн ертөнцөөр аялаарай. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал дэлгэгдэх тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж үзэж сонирхоорой. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө