2021/09/25. Бямба гараг Дугаар: #2046

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Ичих мэдрэмж нь өөрийгөө буруутгах, доогуур тавихын нэг илрэл

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 30

Мэдрэмж гэж юу вэ? Ичих мэдрэмж нь үнэхээр хүнд байх хэрэгтэй мэдрэмж үү. Эсвэл ямар нэгэн сөрөг мэдрэмжийн илрэл үү. Ичих мэдрэмжийн талаар хүргэж байна. 

Мэдрэмж буюу сэтгэл хөдлөл нь үйл хөдлөлийг сэдээдэг сэтгэцийн процесс юм. Мэдрэмж бүхэн ямар нэгэн үйл хөдөлгөөн хийх хүчийг өгдөг бөгөөд түүгээр асуудлыг шийддэг. Хувь хүмүүст тодорхой тооны үндсэн мэдрэмжүүд бий. Тэдгээр мэдрэмжүүдийн үндсэн дээр өөр олон нарийн мэдрэмжүүд үүсэн гарч ирдэг. 

Ичих мэдрэмж

Ичих нь өөрийгөө доогуур үнэлэн, дутагдалтай хэмээн дүгнэдэг, хүний дотоод сэтгэлийн сөрөг мэдрэмж юм. Энэ нь өөрийгөө буруутгах, доогуур тавихын нэг илрэл бөгөөд "Би чадахгүй", "Би муу хүн", "Би түүн шиг биш", "Би ямар ч нэмэргүй амьтан", "Би нэгэнт өнгөрсөн хүн" гэж өөртөө хэлдэг. Энэхүү ичих мэдрэмж нь маш олон шинжээр илэрч болзошгүй. Тухайлбал, 

  • Догшин уурлах
  • Самуурах
  • Биеэ барих
  • Зожгирох
  • Тоомжиргүй хандах
  • Зөрүүдлэх г.м.

Ихэнх тохиолдолд ичих мэдрэмж нь сэтгэл санааны өөр илэрхийллүүд болон биеэ авч явах байдлуудад халхлагдаж байдаг. Ингэж нуугдмал байдалд байх тусам улам өсч нэмэгддэг. 

Ичих мэдрэмжийн нөлөө:

Ичих мэдрэмж сэтгэлийн бусад хөдөлгөөнд халхлагддаг учир түүнийг танихад, өөртөө илрүүлэхэд хэцүү байдаг. Ичих мэдрэмж ихтэй хүн өөртөө дараах зүйлсийг хэлдэг. 

- Намайг хэн гэдгийг бусад хүмүүс мэдэх албагүй

- Сэтгэлийн гүндээ би маш их ганцаардмал байна

- Би юм болгонд уур уцаартай, сэтгэл тайван биш байна.

Эдгээр сөрөг мэдрэмжүүдийг төрүүлэх ичимтгий бодлоо ингэж өөрчлөөрэй:

- Би өөрийгөө шоолон инээж байна. Ямар нэгэн алдаа гаргах нь ердийн хэрэг. Хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. 

- Би ямар нэгэн алдаа гаргах боломжийг үгүйсгэхгүй. Үүнийгээ бусдаас нуух шаардлагагүй. 

- Бусад хүмүүс надтай санал нийлэхгүй байх, миний дургүй зүйлүүдийг хийх нь байж болох явдал гэдгийг би ойлгох хэрэгтэй. Үүнд өөрийгөө зүгээр байна гэдэгт итгэж байна. 

- Бусад хүмүүсийн мэдрэмж, биеэ авч явах байдлыг би удирдах гэж оролдох ёсгүй. 

- Би өөрийнхөө буруу үйлдэлд хариуцлага хүлээнэ. Буруугаа хүлээж гэмших нь сайны шинж. 

Эдгээрийг дахин дахин уншиж, тунгаан, өөрийн дотоод сэтгэл дэх ичих мэдрэмжээ өөрчилж эхлээрэй. 


Эх сурвалж:  Medic team /mhelp.edu.mn/



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Ажилтнуудын сэтгэл зүйн асуудлуудыг орхигдуулах нь мэргэжлээс шалтгаалах өвчнийг нэмэгдүүлдэг

АНУ-д 2019 оны байдлаар насанд хүрэгчдийн 5 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй (51.5 сая хүн), 20 хүн тутмын 1 нь ямар нэгэн сэтгэл зүйн ноцтой гэмтэлтэй (13.1 сая хүн), ажилтнуудын 40% нь сэтгэл зүйн асуудлаас болж чөлөө авдаг судалгааны үр дүн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2021 оны 09 сарын 17

Б.Ууганцэцэг: Стресстэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ илүү уурладаг

 "Сэтгэлийн дархлаа" энэ удаад "Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүй, эцэг эхчүүд хэрхэн харилцаж, хичээлийг нь үр дүнтэй хийлгэх"  талаар  “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн Гүйцэтгэх захирал,... Дэлгэрэнгүй

— Ч. Баяржаргал   2021 оны 09 сарын 14

Санал болгох

Нийслэлийн ой нь түймэрт өртөх “АЮУЛТАЙ” ангилалд ордог

Монгол улсын нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувьд ой мод байдаг. Энэ хувь хэмжээ жил ирэх тусам багассаар байна. Ой мод устаж үгүй болж буйн шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа гээд бодохоор үнэхээр харамсалтай. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрөв

Хотын Захирагч спортын холбоодын төлөөлөлтэй уулзлаа. “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг спортын холбоодын төлөөлөл онцолсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө