2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ОНЦЛОХ

"ICOT V-2026": АМЬГҮЙ ДОНОРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 05

Чуулганы хоёр дахь өдөр Хавдар судлалын үндэсний төвд амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

“ICOT V – 2026” олон улсын чуулган нь УИХ-ын гишүүн, Анагаах ухааны доктор, Францын Мэс Заслын Академийн хүндэт гишүүн Ж.Чинбүрэнгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэрбээр гадаадын хүндтэй эрдэмтэн профессорууд, дотоодын эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь зөвхөн анагаахын дэвшил төдийгүй шинжлэх ухаан, ёс зүй, нийгмийн итгэлцэл, донорын хүмүүнлэг сэтгэл, эмч нарын хамтын ажиллагааны нэгдэл байдаг” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Өнөөдрийн сургалтад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоогоор дэлхийд тэргүүлэгч Испани улсын профессор Марти Маньялич, Европын Донор ба Эрхтэн Шилжүүлэн Суулгах Зохицуулалтын Байгууллагын дарга Эюп Кахвечи, Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Кюри Ан нар илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлагаасаа хуваалцаж байна.

Мөн Монголын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын нэр хүндтэй эмч, эрдэмтэн, профессорын төлөөллүүд оролцож, өөрсдийн туршлага, ололт амжилтаа танилцуулж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 461 бөөр, 700 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийгээд байгаа бөгөөд амьгүй донорын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах нь энэ удаагийн чуулганы гол зорилтуудын нэг юм.

Сургалтад Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцож, амьгүй донорын илрүүлэг, зохицуулалт, олон улсын сайн туршлагын талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.

Энэхүү сургалт нь амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, орон нутаг болон нийслэлийн эмнэлгүүдийн чадавхыг бэхжүүлэх, улмаар олон хүний амь насыг аврах боломжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.Тус холбоо нь эрүүл мэндийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08