2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Интернет тоглоомонд донтсоныг илтгэх шинж тэмдгүүд

— Ж.Гантулга   2017 оны 10 сарын 01

Интернет тоглоомыг байнгын давтамжтай тоглосноор эмнэлзүйд илэрхий сөрөг нөлөө илэрдэг бөгөөд дистрессийн шалтгаан болдог. Доорх шинжүүдээс 5-аас доошгүй шинж нь сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байгаа тохиолдолд оношийг тавина. Шалгуур үзүүлэлтүүд:

1. Интернет тоглоомонд санаа зовинох. (Тухайн хүн тоглодог тоглоомынхоо талаар байнга бодох төдийгүй, дараагийн тоглолтоо төлөвлөх. Интернетийн тоглоом өдөр тутмын амьдралынх нь давамгайлах хэсэг болох)

2. Интернет тоглоомонд зарцуулах цаг нь байнга нэмэгдэх

3.Тоглоом тоглохоо болих үед үгүйлэх шинжүүд илрэх. (Үүнээс үүдэн цочромтгой, сэтгэл түгшүүртэй, уйтгарлаж гуниглах болно)

4. Интернетийн тоглоом хэт их тоглож байгаагаа хянах гэсэн бүтэлгүй оролдлогууд хийх

5. Интернет тоглоомоос өөр зүйлс, тухайлбал өмнө нь түүний сонирхлыг татдаг байсан хобби, зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ сонирхлыг нь татахаа болих

6. Нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөг нь мэдрсээр байж үргэлжлүүлэн интернетэд олон цагийг өнгөрүүлэх.

7. Интернет тоглоомын хэрэглээний талаар гэр бүлийн гишүүд, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нарт худлаа ярих

8. Хүчин мөхөстөх, гэм буруугаа мэдрэх, түгшүүрлэх зэрэг сэтгэлийн сөрөг хөдлөлөөс зайлсхийхийн тулд, эсвэл түүнийг багасгах зорилгоор интернет тоглоом тоглох

9. Интернет тоглоомноос болж харилцаанд нь асуудал гарах, ажил мэргэжил, боловсролын хувьд ахиж дэвших боломжийг алдах

Эх сурвалж: Diagnostic and statistical manual of mental disorders

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26