2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

ОНЦЛОХ

Ирэх оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгасан

— Б.Батцэцэг   2025 оны 06 сарын 09

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  эхний үр дүнгээ танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажлын хэсгийг ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь судалсан юм. Тус судалгааны үр дүнд сургалтын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, бодлогын түвшний шийдлийг боловсруулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагч буюу нийт сурагчдын 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буйг онцолж, нэг анги дахь хүүхдийн тоог 40-аас хэтрүүлэхгүй байх, нэг сургуульд 1800-аас олон хүүхэд суралцуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Судалгаагаар улсын хэмжээнд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайгаас Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгасан. Цаашид ирэх оны төсөв хэлэлцэх үеэр энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэлээ. 

Мөн сургуулийн барилга, тоног төхөөрөмж, лаборатори, гадна инженерийн дэд бүтэц зэрэг асуудлыг иж бүрнээр шийдэх, багшийн ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг татан оролцуулах зэргээр санал боловсруулжээ.

Ажлын хэсэг тайлан дүгнэлтээ нэгтгэн боловсруулж, 2025 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 04

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09