2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

Иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа дуусвал и-мэйлээр мэдэгддэг, зээлийн гэрээг банканд очихгүйгээр хийдэг болно

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 17

Засгийн газрын ээлжилт хуралдаан /2022.08.17/ болж дараах шийдвэрийг танилцууллаа. 

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан: Үндэсний цахим шуудангийн систем нээгдэж байна. 16-аас дээш настай хүмүүс И-Монголиагаар дамжуулж цахим хаягтай болно.  Өнөөдөрийн байдлаар, И-Монголиа апплейкшнг 1.5 сая иргэн ашиглаж байна.

Үндэсний цахим шуудангийн системийн нэг давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой. Жишээлбэл, Одоогоор 61 мянган хүний гадаад паспортын хугацаа дууссан байна. Эдгээр иргэнд таны гадаад паспортын хугацаа дууссан байна гэх мэдээллийг и-мэйлээр илгээнэ. Иргэний үнэмлэхний хугацаа нь дуусаж байгаа 4550 иргэн байна гэвэл эдгээртщ иргэдэд мэдээлэл очих юм. Гэх мэтчилэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд албан ёсоор шилжиж байна. 

Заавал даргын үүд сахих шаардлагагүй, санал хүсэлтээ и-мэйлээр илгээдэг, төрийн байгууллагууд нь эргээд шуурхай хариу өгдөг болно. Одоогийн байдлаар И-Монголиад төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Орон нутгийн үйлчилгээг мөн холбож байна. 

Сүүлд бид И-Монголиа цахим системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэл хийж байна. Одоогоор 80 орчим мянган хүүхэд бүртгүүлээд байна. Сургуулийн бүртгэлийг ч мөн цахимаар хийнэ. Цаашид, татварын мэдээллийг төр иргэдэд цахимаар шууд мэдээлдэг болно. Иргэд И-Монголиа апплейкшнг ашиглаж сурснаар маш олон төрийн үйлчилгээг и-мэйлээр авах боломжтой. 

Түүнчлэн, Хувь иргэний мэдээллийг өөрт нь мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглосон. Хэрэв ашигласан бол и-мэйлээр хэн хэрхэн ашигласан талаар мэдэгдэл очдог тогтолцоо руу шилжиж байна. Мөн тоон гарын үсгийг олгож буй. Одоогоор 300 мянга гаруй иргэн тоон гарын үсэгтэй болсон. Тоон гарын үсгийн давуу тал нь банканд очиж зээлийн гэрээ хийх шаардлагагүй. Цахим гарын үсгээ ашиглаад хийх боломжтой.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө