2025/03/25. Мягмар гараг Дугаар: #3323

ОНЦЛОХ

Ж.Чинбүрэн: 3 сая долларын өртгөөр байгуулсан эмийн агуулах хугацаа нь дууссан эмийн “хогийн цэг” болжээ

— Ч.Баяржаргал   2024 оны 02 сарын 20

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа. 

Тэгвэл Эмийн хянан шалгах түр хорооны гишүүд өчигдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад ажилласан бөгөөд тор хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэв.

Тэрбээр, Цар тахал, гамшгийн үед Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байхад зориулж, энэ агуулахыг Азийн хөгжлийн банкны 3 сая долларын тусламжаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-д хоёрхон жилийн өмнө шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан. Гэтэл агуулахад зөвхөн хугацаа нь дууссан, ашиглах боломжгүй болсон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл л хураагдсан байна. Зовох цагт хэрэглэх эмийн агуулах уу?,  зүгээр л хугацаа нь дууссан эмийн “хогийн цэг” үү? 

Жишээ нь, 165 сая төгрөгийн үнэ өртөгтэй, хугацаа нь дууссан тоцилизумаб (моноклонал эсрэг бие) тарилга байна. Ковидын үед хүндрэлд хэрэглэхээс гадна, хэрх (ревматизм) өвчний үед тарьдаг чухал тарилга юм. Татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн, их хэмжээний төсвөөр авсан тарилгыг хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүддээ хуваарилахад юу дутсан бэ? Мөнгө биш сэтгэл, ёс зүй, менежмент дутсан байна. Хэрх өвчтэй хүмүүст нэн хэрэгцээтэй, сар бүр тариулдаг тарилга хайран, татвар төлөгчдийн хөрөнгө яйран болсон байна. Эмийн тогтолцоо нь өөрөө өвчтэй байна. Энэ мэт хүнээ мартсан, хариуцлагагүй явдлыг хэрхэвч өөгшүүлэхгүй" гэдгийг хэллээ.

БИЧЛЭГ:


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 3 дугаар сарын хуваарийг зарлалаа. Дараах дүүрэг, хороо хэсгүүдэд өнөөдөр 9-18 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийнэ.Цаг агаарын нөхцөл... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 20

50 мянган айл өрхөд 100 мянган төгрөгийн татаас олгоно

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 19

Санал болгох

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Одоогийн "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

3000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 415 хүн нас баржээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө