2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

ОНЦЛОХ

Жилийн хугацаанд 17 автобус шатав

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 25

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. 

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. 

Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. 

Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулсан гэв.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

ХӨСҮТ: Уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй

БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа: БНХАУ-ын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Ургамал, амьтны гаралтай тос түрхэх, спрэй цацах зэрэг бэлгийн үүг маш хурдан ургуулдаг

ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тандалт, судалгааны албаны тэргүүлэх зэрэгтэй их эмч Б.Пүрэвдагва Бэлгийн үү ямар шалтгаанаар үүсдэг, хэрхэн эмчлэх талаар дараах зөвлөгөөг өглөө. Бэлгийн үү нь папилома вирус буюу хөхөнцөр вирусээр үүсгэгддэг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө