2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

Жирэмсний өтгөн хаталтыг зогсоох үр дүнтэй аргууд

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 25

Эхийн хэвлийд ураг бүрэлдэн тогтсоноос хойш жирэмсэн эмэгтэйн биед физиологийн маш олон өөрчлөлт гардаг. Тухайлбал хоолны дуршил өөрчлөгдөх, жирэмсний бөөлжилт илрэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурч өтгөн хаталт үүсдэг.

10 жирэмсэн эмэгтэй тутмын дөрөвд нь өтгөн хаталт илэрдэг гэсэн тоо баримт байдаг бөгөөд жирэмсний эхний гурван сараас шинж тэмдгүүд нь үзэгдэж эхэлдэг байна.

Жирэмсэн үед өтгөн хатах хэд хэд шалтгаан бий. Прогестероны хэмжээ нэмэгдсэнээр хоол боловсруулах замын хөдөлгөөн удаашрах, төмөр агуулсан жирэмсний витамин хэрэглэх, жирэмсний хожуу үед, ураг шулуун гэдсийг шахсанаас өтгөн гадагшлалт удааширдаг. Өтгөн хаталтанд арга хэмжээ авахгүй, удаан явбал шамбарамтай болох магадлалтай.

Өтгөн хаталтын үед ямар арга хэмжээ авах вэ? 

  • Бүхэл үрийн талх, үр тариа, жимс, хүнсний ногоо зэрэг эслэг өндөртэй хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой. Мөн өдөрт дор хаяж 1,5 литр цэвэр ус уугаарай.
  • Алхах, усанд сэлэх, жирэмсний дасгал хөдөлгөөн хийх нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд тустай.
  • Цай, кофе, хийжүүлсэн ундаа зэрэг шээс их хүргэдэг уух зүйлсээс зайлсхийгээрэй. Биеийн шингэнийг хөөх үйлчилгээтэй эдгээр зүйлс өтгөн хаталтыг улам нэмэгдүүлдэг.
  • Мөн зүсэм лимон, жамц эсвэл ягаан давстай бүлээн ус уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, гэдэс цэвэрлэх, өтгөн хаталтыг багасгахад үр дүнтэй. Хоол идэхдээ эхлээд салат, ногоо, жимс идэх нь тустай.
  • Төмрийн бэлдмэл нь цус багадалтад сайн нөлөөтэй ч өтгөн хаталтыг нэмэгдүүлдэг. Хэрвээ ууж буй бэлдмэл өтгөн хатаагаад байвал өөр төрлийн төмрийн бэлдмэлийг хэрэглээд үзээрэй. Хуурай биш шингэн бэлдмэлүүд илүү тохиромжтой. Цус багадалттай гэж оношлогдсон бол мах, гүн ногоон өнгөтэй хүнсний ногоо зэргийг хэрэглэх нь тустай.
  • Ашигтай бактер өтгөн хаталтын эсрэг сайн нөлөөтэй. 
  • Багваахай цэцэг, жамба цэцгийн цай өтгөн хаталтын эсрэг үр дүнтэй. 
  • Хөлийн ул буюу хөлийн нумын хэсэг хоол боловсруулах тогтолцоотой холбоотой тул энэ хэсэгт иллэг хийх нь өтгөн хаталтын үед мөн сайн нөлөө үзүүлнэ. 

 Эх сурвалж: Babycenter.com

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө