2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

Жуулчдад зориулсан наадмын тасалбарын урьдчилсан захиалгыг энэ сарын 29 хүртэл авна

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 23

Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, Жил бүр ижил аргачлалаар баяр наадмын жуулчдад зориулсан билетийг хуваарилдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо 12 мянга орчим байдаг. Үүний 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2500-2800 билетийг жил бүр жуулчдад зориулан борлуулдаг. Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг 06 сарын 29-н хүртэл аялал жуулчлалын компаниудаас авч байна. Хүсэлтийг цахимаар буюу info@tourism.ub.gov.mn е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. 

Билетийн хувьд наадмын төв комиссоос тогтоож өгсөн үнэ бол 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг. Энэ бол сүүлийн жилүүдэд баримталж ирсэн үнэ. Тавцан засаж, нэмэлтээр цагаан сандал тавьж, суудлын тоог нэмдэг. Энэ билет өмнө нь 20 мянган төгрөг байсан, тэр хэвээрээ байгаа.

Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзан үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. 

Өнгөрсөн 02 дугаар сард хил нээснээс хойш улсын хэмжээнд 05 дугаар таван сарын байдлаар 40 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ жил олон жуулчин ирэх төлөвтэй байна. Олон улсын нислэгийн тоо нэмэгдэхээр байна. Ялангуяа Монгол-Солонгосын хооронд олон улсын нислэг өссөн. Япон,  Герман, Турк рүү нислэгийн давтамжийн тоо нэмэгдэж байгаа. БНСУ-ын жуулчид зургадугаар сарын 1-нээс Монголд визгүй зорчих болсон. Энэ нь жуулчдыг татаж байгаа" гэлээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр