2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хайрын хамгийн тод илэрхийлэл нь хүлээн зөвшөөрөх явдал

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 14

Хосын харилцаа, гэр бүлийн уур амьсгал, хайрын мэдрэмж, хайрлах, хайрлагдах мэдрэмжийн талаар сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нарын яриаг түүвэрлэн хүргэж байна. 

Хүний аз жаргалын индексийг хамгийн сайн бүрдүүлдэг зүйл нь гэр бүлийн халуун дулаан харилцаа

Гэр бүл гэдэг бидний хамгийн их өөрөөрөө байж чадах газар бөгөөд амьдралын чухал хэсэг. Нийгмийг бүрэлдүүлдэг жинхэнэ эд эс нь гэр бүл. Гэр бүлийн хүмүүсийн харилцаа, уур амьсгал эрүүл байснаар тухайн гэр бүл аз жаргалтай байх боломж бүрдэнэ. Хүний аз жаргалын индексийг хамгийн сайн бүрдүүлдэг хүчин зүйлс гэр бүл дотор л байдаг. 

Бид бүхний хамгийн аз жаргалтай, амар тайван, сэтгэл ханамжтай байх ёстой газар бол гэр. Гэр бүлийн халуун дулаан харилцаа, эерэг уур амьсгалаас бидний амьдралын амжилт, карьер, эрүүл мэнд гээд олон зүйлс шалтгаалдаг. Тиймээс гэр бүлийн уур амьсгалаа сайжруулах нь зөвхөн эхнэр эсвэл нөхрийн хийх ёстой ажил үүрэг биш. Бүгд ижил тэнцүү оролцоотой байх хэрэгтэй юм. 

Залуу насандаа аз жаргалтай амьдарсан бол нас ахисан ч тэр аз жаргал байсаар л байна

Магадгүй улам бүр хайртай болдог тохиолдол ч олон. Эсэргээрээ залуу гэр бүл байхдаа урт хугацаанд үргэлжилсэн тодорхой асуудлуудтай байсан бол нас ахих тусам нөгөөх нь ужгирдаг. Хуурамч, эв түнжингүй, хоорондоо байнгын хэрүүл маргаантай, архидалт, сексийн асуудалтай байсан гэх мэт. Эдгээр шалтгаанууд олон жил үргэлжилж, гомдол, тунирхлаа тайлахгүй урт хугацаанд явчихсан байвал тодорхой хугацааны дараа энэ нь бие биенээсээ бүх зүйлээрээ хөндийрөх шалтгаан болдог. Асуудал байна гэж олж харсан л бол бага дээр нь, залуудаа шийдэх хэрэгтэй.

Хүлээн зөвшөөрнө гэдэг хосуудын сэтгэлийн дархлаа тогтож буйн илэрхийлэл

Нэг зүйлийг хэзээ ч битгий март. 20 гарч уулзаж, учирчихаад нэгнээ өөрчлөхөөр амьдарна гэдэг нь өөрөө утгагүй. Ийм ойлголт ерөөсөө байхгүй гээд бодчих. Эхлээд өөрчлөх гэдэг үгнээсээ салчихвал буулт хийж, хүлээн зөвшөөрөхөд төвөггүй болно. Хайрын хамгийн тод илэрхийлэл бол хүлээн зөвшөөрөх явдал. Дөнгөж дурлаж, хайрлаж буй эхний үедээ муухай ааш нь хүртэл гоё санагддаг. Хайр их байгаа үед хүлээн зөвшөөрч чаддаг. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь хосуудын сэтгэлийн дархлаа тогтож буй үйл явц юм.

Хайрын харилцаа тархийг илүү их хөгжүүлж, тэжээн тэтгэдэг

Байгаагаараа хайрлагдах сайхан. Яг л үүн шиг хайртай хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаарай. Хэн нэгний хувьд үнэ цэнэтэйгээ мэдрэх нь сэтгэлээр өөдрөг, аливааг хийх эрч хүчтэй, амьдралыг утга учир аз жаргалтай болгодог. Хайрлагдах үед бидний стресс түгшүүр арилж, тайвширч, догдолж баяр жаргалтай болдог. Хайрын харилцаа нь тархийг илүү их хөгжүүлж, тэжээн тэтгэж байдаг. Тиймээс таныг хайрладаг хэн нэгэнтэй илүү их цагийг өнгөрүүлээрэй. Бас хайртай хүндээ хайрлаж буй мэдрэмжээ илэрхийлж байгаарай. 



Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой 5 баримт

Нас насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой шинж чанар, тулгардаг асуудлуудын талаар сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд юу хэлэв? Аав нь ээжид нь хүндэтгэлтэй харьцдаг гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд өөрийгөө зөв илэрхийлж авч... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 07

А.Солонго: Хөөрөл, гутралын "Хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг" ковидын дараа олноор бүртгэгдэж байна

ДЭМБ-аас 2021-2022 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд "Хоёр туйлт сэтгэцийн эмгэг"- ээр 48 сая хүн оношлогдсон гэх тоог мэдээлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 01

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө