2026/04/21. Мягмар гараг Дугаар: #3715

ЭМЧИЙН ӨРӨӨ

Халуурах, гүвдрүүт тууралт гарах, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 06

Улаанбурхан өвчний эхний тохиолдол 47 настай эрэгтэй 2024 оны 7 сарын 31-ний өдөр батлагдаж ХӨСҮТ-д тусгаарлагдсан бол өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2 тохиолдол батлагдаж, дотоодын 1 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэж хяналтад аваад буй. 

Салбар хоорондын эрсдэлийн үнэлгээгээр ДЭМБ, ЭМЯ-ны холбогдох үнэлгээгээр улаанбурхан өвчний тархлалт дунд зэргийн түвшинд үнэлэгдэж, идэвхжлийн зэрэг нэгдүгээр түвшинд орсон байна. Одоогоор 725 хавьтлыг тодорхойлж, 67 хувийг нь дархлаажуулаад байгаа аж. Хавьтал судлалын ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд манай улсад 2019 онд зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж байв. 

Иймд улаанбурхан өвчний халдварлах зам, шинж тэмдэг, авах арга хэмжээ, анхаарах зүйлсийн талаар дараах зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өглөө. 

Халдварлах зам: Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Өвчний хүндрэл: Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд, эндэгдэлд хүргэх ч аюултай юм. 

Шинж тэмдэг: Улаанбурхан өвчин нь вирусээр сэдээгддэг, өндөр халуурдаг, амьсгалын дээд зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, нүүрнээс эхлэн гүвдрүүт тууралт гарах шинж тэмдгүүдээр илэрдэг. Хамгийн эхэнд илрэх шинж тэмдгүүд нь,

  • Халуурах, 
  • Гүвдрүүт тууралт гарах, 
  • Хамраас нус гоожих, 
  • Нүдний конъюнктивит өгөх буюу нүд улайх, загатнах, нуухтах, нулимс гоожих
  • Ханиалгах шинж тэмдгийн аль нэг нь илэрч байвал улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэж харьяа эрүүл мэндийн байгууллагат хандан сорьц шинжилгээгээр ялган оношилгоог баталгаажуулна.

Урьдчилан сэргийлэлт, анхаарах зүйлс: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Зөвхөн вакцинаар л сэргийлэх боломжтой. Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг. 

  • Хэрэв та 9 сартай болон 2 настай хүүхэдтэй бол улаанбурхан өвчний эсрэг товлолын дархлаажуулалтаа хийлгэсэн эсэхээ нягталж, хамрагдаагүй бол харьяалал харгалзахгүй хамгийн ойр эрүүл мэндийн төвд яаралтай хандан вакцинд хамруулахыг зөвлөж байна. Учир нь 0-9 хүртэлх сартай хүүхдүүд халдвар авах маш эрсдэлтэй. 
  • Амьсгалын замаар дамждаг халдварын үед энгийн хамгаалах арга хэрэгсэл нь олон нийтийн газар, дотор орчинд явахдаа амны хаалт зүүх хэрэгтэй.
  • Насанд хүрэгчдийн хувьд өвчнөөр өвчилж байсан эсэх, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол сайн дураараа эрүүл мэндийн байгууллагад хандаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. ХӨСҮТ, Өрхийн эмнэлгүүд дархлаажуулалт хийж байна.
  • Халдварын тохиолдол өндөр байгаа улс орнууд болох Азарбайжан, Киргизстан, Казахстан, Йемен, Ирак, Румен, Армени зэрэг улс руу зорчих гэж байгаа бол 14 хоногийн өмнө улаанбурхан өвчний вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Эмчилгээ: Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн бол эрүүл мэндийн байгууллагад цаг алдахгүй хандах хэрэгтэй. Улаанбурхан өвчин хүнд явцтай хүндэрсэн, эсвэл хоёр нас хүрээгүй нярай, жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт эмчлэх шаардлагатай. Тууралтын үе дуустал хэвтрийн дэглэм сахиулж, илчлэг хоол өгнө. Агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийнэ. Вирусын эсрэг эмчилгээг эмчийн заавар, хяналт дор хийнэ.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Н.Ган-Эрдэнэ: Зөнөгрөл өвчин сонсгол бууралттай шууд хамааралтай

Нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны нөлөөгөөр сонсгол бууралтын асуудал түгээмэл болж, нас нь залуужсан талаар ДЭМБ-иас судалгаа танилцуулжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Х.Гарьд: Элэгний үрэвсэл, өөхлөлтийг хооллолт, эмийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой

Элэгний өөрчлөлт, эхэн үеийн өвчлөл, үрэвсэл тэр дундаа элэг өөхлөлтийн шалтгаан, авах арга хэмжээ, эмчилгээний талаар Монфа трейд ХХК-ийн эмч төлөөлөгч, хүний их эмч Х.Гарьдтай ярилцлаа. Та элэгний үйл ажиллагаа, үүргийг эхлээд хэлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 29

Санал болгох

ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭД ТУСГАЙ ШИЙДЭЛ АЛГА

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

САЛХИ ШУУРГАНЫ УЛМААС БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө