2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

ОНЦЛОХ

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. 

Дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай,  шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 63.7 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын дундах архи, тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан хорт хавдрын нийт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавх хангалтгүй байгаагийн улмаас иргэд ХСҮТ-д хандан тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, хавдрын тусламж, үйлчилгээ Улаанбаатар хотод өсөн нэмэгдэж төвлөрөл үүсч байгаа юм.

Иймд цаашид хавдрын тусламж, үйлчилгээнд цогц шинэчлэл хийж бодлогын түвшинд хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжилт хангалтгүй байсан Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан гаргажээ. 

  • Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээний хүрээнд зонхилон тохиолдох 7 байрлал (элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн-шулуун гэдэс, уушги, умайн хүзүү, хөх)-ын хорт хавдрын эрт илрүүлгийг хийх тогтолцоог бүрдүүлж, эрт илрүүлж, эрт үед нь эмчлэхийг зорьж байна.
  • Туяа эмчилгээ, цөмийн оношилгоо, эмчилгээний урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргаж, шинэ технологи нэвтрүүлнэ.
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нэг бүсэд нэг онцлог тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ. Жишээ нь Хойд бүсийн Орхон аймгийн Эрдэнэт Медикал эмнэлгийг ХСҮТ-ийн харьяа эмнэлэг болгож, хавдрын тусламж, үйлчилгээний цогц төв болгоно.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цаашид хавдрын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн тухайн орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авдаг болгохын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг энэ чиглэлээр чадавхжуулах нь чухал байна. Тухайн орон нутагт харьяаллын иргэдийн хими, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг бүрэн хариуцаж, иргэдийг нэг бүрчлэн хянах шаардлагатай. Энэ тогтолцоог үүсгэхийн тулд бид эрүүл мэндийн цахим шилжилт хийж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас аймаг, дүүргийн эмнэлэг, түүнээс лавлагаа шатлалын буюу Хавдар судлалын үндэсний төв хүртэлх бүх үе шатыг бүрэн хянах тогтолцоог хийж байна” гэв. 

"ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ" үндэсний зөвлөгөөнд ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМХТ, ЭМЯ-ны харьяа хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг ХСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хавдар судлаач эмч нарын 250 орчим төлөөлөл оролцжээ. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 04

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09