2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Хаврын улиралд өдрийн цагаар унтаж болохгүй. ЯАГААД ГЭЖ ҮҮ?

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 20

Хаврын улиралд явдал мөрөө хэрхэн зохицуулах вэ? 

Хаврын улиралд явдал мөрийг хүчилж, хөдөлгөөн сайн хийж байх талаар ном сударч бичсэн байдаг. Өглөө эрт босч явган алхаж, гүйх зэргээр өдөртөө 30 минут дасгал хөдөлгөөн хийх нь сайн.

Хавар дулаан хувцаслаж, халуун дулаан орчинд ажиллаж амьдрах, даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Дулаан хувцаслахгүй, даарснаас болж ханиад томуу, бөөрний өвчлөлд өртөх нь элбэг.  Хаврын улиралд бадган хөдөлж бадганы сэрүүн чанартай ходоод, бөөр, уушгины өвчнөөр өвдөх магадлал өндөр болдог. 

Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй. 

Өдөр унтвал бадган аривдаж хавдана, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийхэд дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг. Тиймээс бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй. Хувцсаа нимгэлэх гэж бүү яар. Сэтгэл санаагаа сул тавиад хэрэггүй.

Хаврын улиралд ямар идээ унд хэрэглэх вэ?

Билгийн тооллын хаврын тэргүүн сараас хаврын дунд сар дуустал буюу 02.15- 04.15 хүртэл үргэлжлэх үе.  Энэ үед ходоодны галын илч суларч шингээх чадвар буурдаг. Иймд "үүц" махаа задалж, хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг. 

Шар тос, цагаан тос, өөх тослог зүйл, өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээ цайндаа хийн идэх нь ходоодны галын илчийг сэлбэж, хаврын хавсарга, салхи жаврыг давахад тустай. 

Мөн ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгана. Хүний ходоодны хэмжээ өөрийн хоёр алгыг нийлүүлж тоссон хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол ундаа тохируулан хэрэглэх нь шингээх үйлдлийг сайжруулдаг. 

Хориглох унд: Ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй. Махан идээг багасгаж шар идээг түлхүү хэрэглэх нь зүйтэй. 

Эх сурвалж: Уламжлалт Анагаах Ухаан

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр