2024/04/16. Мягмар гараг Дугаар: #2980

ОНЦЛОХ

Нимбэгтэй ус уухын ЗУРГААН АЧ ТУС

— Б.Батцэцэг   2022 оны 07 сарын 05

Нимбэгтэй ус уухын ач тусыг хоол зүйч болон мэргэжлийн эмч нар өндрөөр үнэлэх болжээ. Энэ ид шидтэй ундааг долоо хоног дараалж ууснаар таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.

Нэг. Жингээ хасч болно

Нимбэгэнд их хэмжээгээр агуулагддаг полифенол хэлбэрийн антиоксидантууд нь таны гэдэс дотрыг цэвэрлэж, жингээ зохих хэмжээгээр хасахад нөлөөлдөг. Үүнийг эрдэмтэд хоол тэжээл нь ихэдсэний улмаас таргалсан хулганууд дээр туршиж баталгаажуулсан тул эргэлзэх хэрэггүй гэнэ. Тиймээс нимбэгтэй усыг заавал долоо хоног гэлтгүйгээр байнга уух нь хоол их идэх дуршлыг багасгаж, жингээ хасахад чухал нөлөөтэй.

Хоёр. Бие чинь ус болон эрдэс бодисоор чийгшинэ

Ердийн нэг ус биш, олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг нимбэгтэй усаар таны бие чийгших болно хэмээн эмч нар хэлж байна. Учир нь ус бол хүний биед өдөр тутам зайлшгүй шаардагддаг чухал бодис. Хүн өдөрт хагас литрээс нэг литр хүртэлх усыг биедээ заавал шингээж байх ёстой. Тиймээс эрдэс бодис, антиоксидантаар баялаг нимбэгтэй усыг болж өгвөл өдөр бүр уух нь таны эрүүл мэндэд нэн тустай аж. Өдөр бүр биш бол долоо хоног дараалж уухад л арьс тань өнгө зүс орон чийгшиж байгааг мэдрэх болно.

Гурав. Хангалттай витамин С авч чадна

Нимбэг бол хэд хэдэн төрлийн витамин. Ялангуяа С витаминыг их хэмжээгээр агуулдаг жимс. Витамин С хүний биед хангалттай хэмжээгээр хуримтлагдаж байвал тухайн хүн зүрх судасны өвчин, цус харвалт, цусны даралт ихсэх зэрэгт өртөхгүй байх боломжтой гэж үздэг.

Дөрөв. Арьсыг залуужуулна

Хүний арьсанд, тэр дундаа эмэгтэйчүүдийн нүүрний арьсанд их хэмжээний будагны хор хөлсний булчирхайгаар дамжин агуулагдаж байдаг. Харин нимбэгтэй ус тогтмол хэрэглэснээр арьсны гүнд шингэсэн уг хор гадагшилж, арьс залууждаг болохыг эрдэмтэд баталжээ. Тиймээс нимбэгтэй усыг арьсаа цэвэрхэн байлгах зорилгоор хэрэглэхэд буруудахгүй.

Тав. Биеэс муу үнэрийг гадагшлуулна

Үүнийг бас л эрдэмтэд судалж тогтоожээ. Учир нь нимбэгэнд агуулагддаг шим тэжээлтэй бодисууд, антиоксидант нь хүний шүлсээр дамжиж биед хуримтлагдсан элдэв төрлийн эвгүй үнэрийг цэвэршүүлэх үйлчилгээтэй. Мөн ходоод, гэдсийг нимбэгтэй ус цэвэрлэдэг тул танаас өөх тостой махны үнэр ханхлахаа болино гэж ойлгож болох нь ээ.

Зургаа. Хамгийн том ашиг тус буюу цөсний чулуутай болохгүй

Нимбэгтэй усыг хэдий чинээ тогтмол сайн хэрэглэнэ, төдий чинээ цөсний чулуутай болох магадлал багасна хэмээн эмч нар зөвлөж байна. Учир нь нимбэгтэй ус цөсний хүүдий, бөөр зэрэг эрхтэнийг маш сайн угааж, цэвэрлэж чаддаг ач тустай аж. Ингэхийн тулд харин нимбэгтэй усаа бүлээнээр нь ууж хэрэглэхийг эрдэмтэд болон эмч нар зөвлөж байгааг анхааралдаа авна уу.

Эх сурвалж: Foodprevent.com, Medical News Today

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Эмийн сонсгол: Уналт таталтын эсрэг эм нь ЭМД-ын хөнгөлөлтөд орсон байдаг ч, МУ-ын Эмийн жагсаалтад ороогүй

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

СОНСГОЛ: Уналт таталтын эсрэг 44 эмийн дунд "Л-Карнитин" тураах эмийг оруулж импортын зөвшөөрөл олгожээ

Эмийн сонсгол “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” 5 дахь сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 19 гэрч дуудсан ч 4 гэрч тодорхой шалтгааны улмаас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тул 15 гэрчтэйгээр эхэллээ.Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө