2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

НОГООН ХУУДАС

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг “М-Си-Эс Проперти” ХХК гүйцэтгэнэ

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 16

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болов. Мянганы сорилтын сангийн компакт гэрээний санхүүжилтээр барих Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үзэглэлээ. 

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэхээр шалгарсан “М-Си-Эс Проперти” нь М-Си-Эс группийн салбар компани бөгөөд нийт 60 гаруй төслийг, үүн дотор Шангри-Ла цогцолбор, Кока-Кола үйлдвэрийн барилга, Скай Резорт гольф, цанын бааз, Интермед эмнэлэг, НУБИА Онгоцны засвар үйлчилгээний байгууламж, Белла Виста тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол, Оюу Толгойн гүний уурхайн барилга байгууламжууд, Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалтууд зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн дотоодын компани юм.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны нэгдүгээр улиралд дуусч, туршилт тохируулгын ажил хийгдсэний дараа буюу 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох юм. 

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад техникийн зориулалтаар нийлүүлж эргүүлэн ашиглах юм. 

Ингэснээр жилдээ 18 сая метр куб гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэх аж. Гэрээнд Монголын Мянганы сорилтын санг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Уранчимэг, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “М-Си-Эс Проперти” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир нар гарын үсэг зурав.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр