2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

НОГООН ХУУДАС

Хаягдал ус Туул голд нийлүүлсэн зөрчил илрүүлжээ

— Ч.Баяржаргал   2022 оны 04 сарын 21

БГД-ийн 20 дугаар хороо, Дулааны 3-р цахилгаан станцад хяналт шалгалт хийж, дараах зөрчлийг илрүүлжээ. 

Станцын ачаалал нэмэгдэж, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаагийн улмаас хаягдлын сангийн усны түвшин огцом нэмэгдэж, хаягдлын сан болон тунгаах сангийн далан сэтрэх, био мямбран цоорох эрсдэл үүссэн байна. Ослын нөхцөл байдал үүссэний улмаас бага оврын цэвэрлэх байгууламжаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд хаягдал усыг Туул голд нийлүүлсэн байна.

Хаягдал ус зөвшөөрөлгүй байгальд нийлүүлсэн зөрчлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь шалгалт хийж, хаягдал ус хаяхыг зогсоож, дараах шаардлагыг тавьжээ. 

  • Стандартаас давсан агууламжтай хаягдал усыг байгальд нийлүүлж буй тохиолдолд  Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцох болохыг анхааруулав.
  • Хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг мөрдлөг болгоно.

Иймд холбогдох байгууллагуудад шаардлагыг хүргүүлж, иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг хангахыг шаарджээ.  

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Монголын цэнгэг уст том нууруудын нэг "Хар ус" нуурыг хамгаалах ажлыг эхлүүлэв

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, чиглэл болгосноор Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэлсэн талаар БОАЖЯ-аас мэдээлэв.Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 25

Бүх нийтийн мод тарих өдрүүдээр 23.3 мянган тарьц суулгац олгоно

Бүх нийтээр мод тарих өдөр энэ сарын 11-нээс 19-ны өдрүүдэд болно. Ойн газраас 23.300 ширхэг тарьц, суулгацыг дараах найман байршилд олгоно. Мод тарих үйл ажиллагаа иргэдэд нээлттэй. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 15

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө