2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

НОГООН ХУУДАС

Хогийн цэг байсан газрыг далайн ус танигдахааргүй болгон өөрчилжээ

— Т.Наранцэцэг   2017 оны 10 сарын 06

ЗХУ-ын үед Владивостокийн Уссурын хоолой орчмын эрэг албан ёсны хогийн цэгээр тооцогддог байжээ. Шилний хаягдлыг машин машинаар авчирч хаядаг байсан энэ газар олон жилийн дараа гайхалтай юм болж, шилнүүдийн хагархайг далайн ус шүүрдэн угааж, өнгөлөн мөлийлгөсөөр эрэг өнгө өнгийн шилэн хайргаар гялтганан гялалзаж ер бусын гоёмсог харагдах болжээ. 

Ийнхүү байгаль хүмүүсийн муу үйлийг залруулан өөрчилснөөр Уссурын хоолойн энэхүү шилэн эрэг солонгын долоон өнгөөр гялалзан гялтганаж байна. Нутгийн оршин суугчид төдийгүй жуулчид энэхүү гоёмсог газрыг зорин ирдэг болсноор одоо хамгийн алдартай наран шарлагын газрын нэг болсон гэнэ. Өнгө өнгөөр гялалзах гоёмсог шилнүүдийг дурсгалын зүйлс болгон түүж авах хүмүүс ч цөөнгүй.

Мөн өвөл ч хүмүүс олноор ирж, цагаан цасан дундаас солонгорон харагдах ер бусын дүр зургийг таашаан харах болсон байна. Ийнхүү олон жилийн өмнө хэн ч зүглэдэггүй хогийн цэг байсан газрыг одоо хамгаалалтын бүс болгожээ.



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө