2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

НОГООН ХУУДАС

Хорт утаа ихээр ялгаруулдаг автомашинуудыг ирэх оноос замын хөдөлгөөнд оролцуулахгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 27

Стандартын шаардлага хангахгүй, хорт утаа ихээр ялгаруулдаг автомашинуудыг 2025 оны зургаадугаар сарын1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Энэ талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хэлэхдээ, Замын  хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын яндангаас зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, стандартын шаардлага хангахгүй, нүүрстөрөгчийн эсэл ихээр ялгаруулдаг машинууд олноор явж байгаа нь хүрээлэн буй орчны асуудалд маш хортойгоор нөлөөлж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд илүү хортой нөлөөтэй. 

Монгол Улс хүрээлэн буй орчны эрүүл мэндээр дэлхийн улс орнуудын жагсаалтад доогуур ордог. Нийт 180 орноос манай улс хүрээлэн буй орчны эрүүл мэндээр 141, агаарын чанараар 172, хүнд металийн 151-р байрт явж байна. Иймд салбар яамнаас Улаанбаатар хотод явж байгаа машинууд стандартын хэмжээнээс хэтэрсэн хорт утаа ялгаруулж байвал замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09