2025/02/10. Даваа гараг Дугаар: #3280

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадвар алдагдлыг дэмжих дараах 6 талт аргачлал нь илүү үр дүнтэй

— Ч.Баяржаргал   2024 оны 10 сарын 16

"Сэтгэцийн эрүүл мэнд-2024" үндэсний чуулган үргэлжилж байна. Энэ жилийн чуулганаар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгож байгаа юм. Энэ утгаараа, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчдад сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй чанар, хүртээмжийг сайжруулах нь сэдвээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Тэгш хамруулах, нийгмийн сэргээн засалтын газрын дарга Б.Дорждэрэм илтгэл тавив. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжиж буй олон улсыг чиг хандлага 

Дэлхийн хүн амын 15 хувь нь ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаагаас 240 сая орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн тооцоо бий. (UNICEF, 2023). Үүнээс 15-аас доош насны хүүхдүүдийн 162.3 сая тохиолдол дээр дүн шинжилгээ хийхэд ихэнх нь буюу 91 хувийг,

  • Хараа, сонсгол гэх мэт мэдрэхүйн бэрхшээл,
  • Аутизм, анхаарал дутмагшлын хам шинж гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүд,
  • Яс булчингийн эмгэгүүд,
  • Тархины саа саажилт эзэлж буйг онцлон тэмдэглэсэн байдаг.

Улс орнууд хөгжлийн бэрхшээлийн талаарх хуучин нийгмийн хэвшмэл ойлголтоос салж, бие, сэтгэц, олдмол гэх мэт олон талаас нь бүрэн цогцоор нь өөр хэв загвараас харах чиг хандлага зонхилж байна. Тухайн хүүхдийг бэрхшээл талаас нь биш давуу талаас нь харвал хүүхэд, тэдний ар гэрт илүү үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадвар алдагдлыг дэмжих 6 талт аргачлалыг ашиглан эрүүл мэнд, нийгмийн оролцоо, боловсролыг дэмжвэл илүү үр дүнтэй хэмээн санал болгож байгаа юм. Үүнд:

  1. Functioning буюу чадамж – Яаж хийх нь чухал бус, юу хийж гүйцэтгэж чадах эсэхэд
  2. Гэр бүл – Хамгийн их цагийг өнгөрөөдөг чухал орчин
  3. Эрүүл мэнд – Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд
  4. Хөгжөөнт арга хэмжээ – Тухайн хүүхэд сонирхож дурлаж буй зүйлсээр нь хөгжүүлэх
  5. Найз нөхөд – Бусадтай нийгэмшиж буй байдал
  6. Ирээдүй – Насан туршийн боловсрол, хөгжил гэсэн загварыг санал болгодог.

Монгол Улсад хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжиж буй эрх зүй, бодлогын орчин, өнөөгийн байдал 

Манай улсын хувьд холбогдох хууль тогтоомжууд гарсан, эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн гэж үзэж байгаа. Монгол Улсын хувьд хүн амын 3.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй ба тэдгээрийн 10.9 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Эрэгтэй хүүхдэд илүүтэй зонхилон тохиолдож байна. 

Бэрхшээлийн төрлөөр нь авч үзвэл мэдрэхүйн бэрхшээл өндөр хувийг эзэлж байгаа нь олон улсын хөгжлийн бэрхшээлийн дүр зурагтай адил байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 2019 онд байгуулагдаж, улсын хэмжээнд хүрч ажиллаж байгаа юм. Тус төвд эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэл зүй зэрэг хүүхдийн сэргээн засахын цогц тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдад тулгамдаж буй нийтлэг сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг тодорхойлон хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх, харилцах, хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэмд зөв зүйтэй ойлголт өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээний суурь бааз бүрэлдсэн. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй нийтлэг сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийн байдал, тулгамдсан асуудал, эрсдэлд өртөх магадлал өндөр байдгийг судалгааны олон үр дүн харуулсаар байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй харьцуулахад хоёр дахин их сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд (сэтгэл гутрах, түгших, сэтгэл-мэдрэлийн сульдал, зан төрхийн өөрчлөлт г.м) өртөх магадлалтай байдаг. 

Ялангуяа тархины саа саажилт, уналт таталт болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлын түвшин их байдаг. Мөн эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудад өртөх эрсдэл өндөр. Ялангуяа ээж гурван дахин их, аав хоёр дахин их өртдөг гэсэн судалгаа бий. Эцэг эх болон хүүхдийн сэтгэл зүйн байдал бие биенээсээ нягт хамааралтай.

Тус төв дээр хийгдсэн хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг тандах, тодруулах судалгаагаар,

210 хүүхдэд дүн шинжилгээ хийхэд сэтгэл түгшил, анхаарал, уур уцаарын асуудал өндөр хувьтай гарсан байна. /Зургаас харна уу/

Эцэг эхэд мөн маш их сэтгэл түгшүүр, гутрал, уур уцаарын асуудал зонхилон тохиолдож байна. /Зургаас харна уу/

Хүүхдийн сэргээн засах тусламж үйлчилгээн дэх сэтгэл зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг үе шаттайгаар сайжруулах хэрэгцээ шаардлага өндөр байна. Ялангуяа мэдрэлийн гаралтай хөгжлийн эмгэг зонхилон тохиолдож байгаа тул сэтгэцийн эмчийн хэрэгцээ өндөр байгааг илтгэлийн төгсгөлд дурдсан юм. Иймд цаашид дараах зорилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал дэвшүүлэв. Үүнд: 

  • Олон улсад ашиглагдаж буй аргачлалуудыг нутагшуулах, холбогдох хөтөлбөр, зааврыг боловсруулан нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах,
  • Бэрхшээлүүдийн талаарх бодит мэдээлэл, ойлголтыг нийгмийн бүхий л түвшинд үр дүнтэй хүргэх,
  • Анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн наад захын хэрэгцээг хангах тусламж үйлчилгээг үзүүлдэг байхаар зохицуулалт хийх,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаарх академик болон бодлогын судалгааг эрчимжүүлэх шаардлагатай
  • Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын шат шатны байгууллагуудад сэтгэл зүйн анхан шатны тусламжийг харилцаа талаас нь үзүүлэх сургалт зохион байгуулах нь илүү дүнтэй гэж харж байна. 

Та юу хийж чадах вэ? 

Хөгжлийн бэрхшээлийг нийгэмд таниулах зорилгоор иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй. Гурван зүйлийг онцолж байна.

  1. Сонсох – Буруутгахгүй, шүүмжлэхгүй, өөлөхгүй, өрөвдөхгүй гэсэн хандлагаар тэднийг сонсох
  2. Ялгаатай байдлыг ойлгох, хүлээн зөвшөөрөх – Хүнлэг энэрэнгүй хандлагыг хэвшүүлэх тал дээр анхаарах, өвчин гэж харахгүй байх, хэвийн болгох гэж засах, хайрцагт оруулах гэхээсээ илүүтэй тэдний онцлогийг хүлээн зөвшөөрөх, ойлгож сэтгэлгээгээ тэлэх
  3. Давуу талд тулгуурлах – Чадахгүй зүйлийг нь гэхээсээ чадаж байгаа зүйлд нь тулгуурлах, хүлээлтээ тодорхойлох нь зүйтэй хэмээн зөвлөж байна. 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хорт хавдрын үед дэмжих бүлгийн уулзалт, даван туулагчдын түүхийг сонсох нь сэтгэл зүйн дэмжлэгийн хамгийн үр дүнтэй хэлбэр

Монгол Улсад 2023-2024 онд хорт хавдрын өвчлөлийн 7244 шинэ тохиолдол, хавдрын шалтгаант нас баралтын 4556 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 28885 хүн хорт хавдрын хяналтад эмчлүүлж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байв. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 03

DISC сорилын арга зүйг эзэмших, албан ёсны эрх олгох ээлжит сургалтыг зохион байгуулав

“Гэр бүл анхаарлын төвд” байгууллагаас бие хүний зан төлөвийн DISC сорилыг уншиж, тайлбарлах арга зүйд суралцах, албан ёсны эрх олгох 17 дахь удаагийн сургалтыг зохион байгуулав.DISC сорил нь олон жилийн судалгаа, туршилтаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 29

Санал болгох

Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 20.3 хувиар өсжээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 онд  44673  болж, өмнөх оны мөн үеэс  9 099  (25.6%)-өөр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд,Өмчлөх эрхийн  эсрэг  гэмт  хэрэг 6285... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Ирэх Даваа гарагаас хүйтний эрч суларч өдөртөө -9...-14 хэм болно

2025 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Хур... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 07