2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

ОНЦЛОХ

Хүний папиллома вирусийн эсрэг "Гардасил" вакцины найрлагатай танилцана уу

— Ч.Баяржаргал   2024 оны 12 сарын 02

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дархлаажуулалт орон даяар эхлээд байна. 

АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал, Хүний их эмч, АУ-ны доктор, дэд профессор Ч.БАТТОГТОХ: Хүнээс хүнд халдварладаг папиллома вирусийн 200 орчим хэв шинж бий. Үүнээс салстаар халдварладаг 50 орчим хэв шинжийн дамжих зам нь ихэнхдээ бэлгийн хавьтал. Нэг удаагийн бэлгийн хавьтлаар хэд хэд хэв шинжүүд халдварлаж болно. Тэр дунд өндөр эрсдэлтэй, хорт хавдар үүсгэдэг хэв шинжүүд байна. Дийлэнхдээ умайн хүзүүн хорт хавдар болон өөр эрхтний буюу эрэгтэй, эмэгтэй ялгаагүй залгиур хоолойн, төвөнхийн, бэлэг эрхтний г.м хорт хавдруудыг үүсгэдэг.

Бэлгийн харьцаанд орж байгаа насныхан эхний 24 сард 80 хувь нь папиллома вирусийн халдварт өртдөг. Анагаах ухааны хувьд сэргийлж болох вирус. Гэтэл сэргийлэх боломжгүй вирусээр үүсгэгддэг олон хорт хавдар байна шүү дээ. Жишээ нь элэгний хавдрын шалтгаан болсон гепатит D вирусийн халдвар байна. Өвчилсөн хойно нь л эмчлэх асуудал яригддаг.

Хүний папиллома вирус (HPV)-ийн үүсэл, хэв шинжүүдийн онцлог, аль хэв шинж нь хэрхэн хавдар үүсгэдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгнээс үзнэ үү.

 

Манай улс дархлаажуулалтдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, АНУ-ын Хүнс, Эмийн агентлаг, Европын холбооны эмийн агентлаг, ДЭМБ-ын чанарын шаардлага хангасан, АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн "гардасил" ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэвшинжийн халдвараас сэргийлэх, нэг хүн тунгаар савлагдсан рекомбинант вакциныг хийж буй. Уг вакцины найрлагын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Эх сурвалж: ЭМЯ

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Төсвийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг цахим санд төвлөрүүлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09

"ICOT V-2026": АМЬГҮЙ ДОНОРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чуулганы хоёр дахь өдөр Хавдар судлалын үндэсний төвд амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.“ICOT V –... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 05

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09