2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Хүнсний хаягдлын эсрэг ДУУСГАЛАА аянд нэгдээрэй

— Ч.Баяржаргал   2020 оны 12 сарын 08

Жил бүр дэлхийн нийт хүнсний 3/1 нь хорогдож эсвэл хаягддаг. Энэ нь дан ганц эдийн засгийн алдагдал үүсгэх төдийгүй, хүнсийг ургуулах, өсгөх, боловсруулах, савлах, тээвэрлэх болон борлуулахад ашигласан байгалийн баялгийг үр ашиггүй зарцуулж буй хэрэг юм. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг хамтран зохион байгуулж байна. Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх зэрэг нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхмууд билээ.

Хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь зөвхөн өнөө үед танигдаж буй ойлголт биш юм. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн хог хаягдалгүй, сонгодог минималист амьдралыг цогцлоож ирсэн уламжлалтай.  Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэллэхдээ гэрийн буурь, бууцандаа ганц гадас ч үлдээлгүй цэвэрлэж  цэмцийлгэдэг уламжлал ч үүний нэг жишээ. Иймд хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь монголчууд биднээс хол хөндий, шинэ зүйл биш бөгөөд уламжлалт соёлоосоо суралцан хэрэгжүүлэхэд бидэнд тун дөхөм юм. 

Хоол хүнсний хог хаягдлыг ухаалаг, тооцоотой худалдан авах, бусадтай хуваалцах, хүнсээ зөв хадгалах зэргээр бууруулах боломжтой. Ингэж байгаль орчны асуудлыг бууруулж, хоол хүнсний тэгш бус байдлыг багасгахад монгол хүн та хувь нэмрээ оруулаарай.

Тавганд байгаа хоолоо дуусгах нь эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг гээд өөрт болон байгаль дэлхийд тал бүрийн ач холбогдолтой. 

Бидний гаргаж буй хүнсний хог хаягдал өлсгөлөнд нэрвэгдэж буй 2 тэрбум хүнийг хоолоор хангах боломжтой.

Хоол хүнсний хаягдлыг бууруулснаар:

  • Хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай байгалийн эх үүсвэрүүд,эрчим хүчний зохисгүй хэрэглээ багасна
  • Үйлдвэрлэлийн явцад ялгарсан нүүрс хүчлийн давхар ислийг багасгаж Дэлхийн дулаарлыг бууруулна
  • Үр ашиггүй мөнгөний зарцуулалтыг бууруулна
  • Хаягдлаас ялгарах метаны хийг бууруулж чадна.

#Дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ? 

Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоо постолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг  #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай.

Шим тэжээл багатай их хоол идсэнээс тэжээллэг хоолыг тохирох хэмжээгээр идэж заншаарай.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө