2024/09/08. Ням гараг Дугаар: #3125

ОНЦЛОХ

Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 07 сарын 08

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсэг  Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа. 

Баяр наадмын үеэр Хүй долоон худагт Соёлын наадам болохоос гадна жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл хангагджээ. Мөн Хүй долоон худагт хэв журам сахиулах болон тээврийн цагдаагийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. 

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будлиан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байх асуудлыг уламжилжээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, Монгол наадам бол монгол төр, улс, монгол үндэстний оршин тогтнохуйн илэрхийлэл болсон оюун сэтгэлгээний гол дархлаа. Гэтэл нэг хэсэг нь Монгол үндэсний их баяр наадмыг үнэгүйдүүлж, үзэгч түмний итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргадаг. Ялангуяа хурдан морин дээр нэлээд маргаан гардаг. Морь бариачдаас эхлээд уяачид, морьдоо мэддэг ашиг сонирхлын зөрчилтэй, танил тал тохой татдаг малын эмч нар гэх мэт хүмүүсийг шүдлэгээ, сэрвээ хэмжилт дээр ажиллуулахгүй. Улайм цайм иймэрхүү үйлдэл гарвал тэр дор нь таслан зогсоож, буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага үүрүүлэх ёстой" гэлээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Улаанбаатар хотод дутагдаж буй эрчим хүчийг хангах станц 11 дүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

63 иргэнд ЭМД-ын сангаас 38.2 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.Тэгвэл 2024 оны 8 дугаар сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байна. Тухайлбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4124 хэргийн 32.5 хувийг Гэр бүлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр