2025/03/25. Мягмар гараг Дугаар: #3323

ОНЦЛОХ

“Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, нэгдсэн эмнэлэг болгоно

— Ч.Баяржаргал   2025 оны 02 сарын 04

Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажлыг 2022 оны 10 дугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан. 

Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар:  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оноос хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот 14 хоттой болно. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, өргөтгөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно. Мөн “Хүрээ” амаржих газарт шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо. Цаашид бид нийслэлийн 14 хотын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт суулгана. Мөн нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газар нь 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй иргэнийг өлгийдөн авчээ.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 3 дугаар сарын хуваарийг зарлалаа. Дараах дүүрэг, хороо хэсгүүдэд өнөөдөр 9-18 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийнэ.Цаг агаарын нөхцөл... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 20

50 мянган айл өрхөд 100 мянган төгрөгийн татаас олгоно

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 19

Санал болгох

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Одоогийн "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

3000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 415 хүн нас баржээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө