2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Хуш модны самар хууль бусаар түүвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 12

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор  ховор ургамлын жагсаалтад оруулсан. 

Хуш модны самрыг тухайн оны 10 сарын 15-наас дараа оны 3 сарын 10-ний хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой бөгөөд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх хэмжээ, хугацааг аймаг сум бүрээр холбогдох журмын дагуу тухайн жилийн самрын нөөцийг тогтоосон байдаг. 

Болц нь гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь доорх эрсдлийг дагуулдаг.

  • Болц гүйцээгүй /түүхий/ самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, амархан үржиж хуримтлагдахаас гадна шавж түүний авгалдайгаар бохирддог байна. Иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэг. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.  Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Түүнийг нь иддэг гэсэн үг. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай.
  • Намрын  хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдэлтэй.
  • Хуш модыг механик аргаар хүчтэй гэмтээснээр модны гол ишний модлог ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих, ойн байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж цаашид байгалийн аясаар тэлж ургах нөхцөл хязгаарлагдмал болоход хүргэж тухайн ойн 80-90 хувь хатах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагаас гаргасан байна.

Иймээс болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, худалдаалж байгаа самрыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хариуцлага: Эрүүгийн хууль  24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх буюу Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө