2025/05/14. Лхагва гараг Дугаар: #3373

НОГООН ХУУДАС

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэсэн зөрчлийг илрүүллээ

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 02

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна.

Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэнийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.

Иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсаар хүлээж авч байгаагаас гадна байгууллагын фейсбүүк чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. 

Жич: Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу 10-р сарын 20-оос дараа оны 2-р сарын 1-ны хооронд түүхийг хуулиар зөвшөөрдөг. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Аргалант суманд "Төсөөллийн ой" төсөл нээлтээ хийж салхины хамгаалалтын таван мянган мод тарив

Үндэсний мод тарих өдрийг жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагт тэмдэглэдэг. Энэ өдөр Төв аймгийн Аргалант суманд KT&G Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж буй "Төсөөллийн ой" төслийн нээлт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа IC Park-д нээлтээ хийлээ

Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Яармаг дахь IC Park-д 2025.05.03-ны өдөр нээлтээ хийлээ.Хоёр сарын турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 05

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө