2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

НОГООН ХУУДАС

Хүссэн хүүхэд бүр чийгийн улаан хорхойтой танилцаж, багваахай цэцэгсийн үрийг нисгэж болно

—   2016 оны 04 сарын 21


-Эх Дэлхийн Өдөрт-

"Дэлхийдээ мод тарьцгаая" уриан дор өнөөдөр 192 орны тэрбум орчим хүн нэгдэж "Эх дэлхийн өдөр"-ийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний урилгаар дэлхийн удирдагчид Нью-Йорк хотноо цуглан "Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр"-т гарын үсэг зурна. "Эх дэлхийн өдөр"-т зориулан "Экологийн боловсролын төв" хэмээх ургамал, цэцэгсийн үнэр ханхалсан сонирхолтой газраас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна.

"Байгалийн массаж", "Чимээгүйн чимээ", "Үл үзэгдэгчдийн мөрөөр" зэрэг 40 өртөөтэй аялал

Анх 1957 онд Залуу байгальчдын төв станц нэртэйгээр байгуулагдсан энэ төв эдүгээ МУИС-д харьяалагддаг. Биднийг сурвалжлагаар очиход байгалийн ухааны доктор Р.Сүнжидмаа биднийг угтан авлаа. Тэрбээр ХБНГУ-д байгалийн ухааны чиглэлээр суралцаж, доктор хамгаалснаасаа хойш энэ төвийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа юм.

Нийслэл хотын төв хэсэгт 11-р хороололд байрладаг тус төвийн дэргэд “Байгаль-Эх” лицей ахлах сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 10, 11, 12 дугаар ангийн нийт 450 орчим сурагч ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хичээлүүдээс гадна байгалийн ухааны нэмэлт хичээлүүдийг үздэг аж. Мөн нийслэлийн бусад сургуулийн сурагчид өдөр алгасалгүй тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, өртөөчилсөн аялал хийдэг. Өртөө тус бүртээ хүүхдүүдэд байгаль, экологи, ан амьтан, ургамлын талаарх нарийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр жилийн аль ч улиралд өгөх зорилготой. Жишээлбэл чийгийн улаан хорхойны амьдралтай танилцуулдаг өртөө байхад нийслэл хотод байдаг улиас модод яагаад зун болохоор цагаан хөвөн энд тэндгүй ялгаруулдаг учир шалтгааныг тайлах үрийн судалгааны өртөө ч бий. Энэ өртөөнд саатсан хүүхдүүдэд Р.Сүнжидмаа багш багваахай цэцэгсийн үрийг нисгэж үзүүлэхээс эхлээд алимны мод яаж ургадаг нарийн учир шалтгааныг тайлбарлаж өгдөг. Энэ нь хүүхдүүдэд тун ч сонирхолтой санагддаг учир тэд явахдаа Р.Сүнжидмаа багшаас үрнээсээ өгөөч хэмээн гуйдаг гэсэн шүү.

Өнөөдөр бид Үрийн аялал өртөө, цэцгийн хүлэмж,  Монгол орны болон дэлхий дахины 300 гаруй амьтдын үзмэрээс бүрдэх музейгээр орлоо. Уг музейд төвийн мэргэжилтнүүд санаачлан шувуудын жиргээг сонсох боломжтой электрон дэлгэцийг суулгасан байсан нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Үнэн хэрэгтээ энэ нь зүгээр нэг дэлгэц биш, гар утсанд татаж байршуулах зорилготой аппликэйшн бөгөөд эндээс хөхөө бодит амьдрал дээр яаж донгоддог, энхт бялзуухай зэрэг олон төрлийн шувууд ямар авиа гарган жиргэдгийг сонсох боломжтой. Ингээд аяллыг өртөөлж буй Р.Сүнжидмаа докторын яриаг сонирхоцгооё.

Өртөөчилсөн аяллын бодит үзүүлэнгүүдээрээ та хүүхдүүдэд юуг онцолж сургахыг чухалчилдаг вэ?

Байгалийн зүй тогтлыг хүүхдүүдэд сонирхолтой аргаар таниулаад ирэхээр бид нар байгалийг хамгаалцгаая гэж хий хоосон лоозогнох шаардлагагүй болчихож байгаа юм. Хамгийн гол нь эхний ээлжинд хүүхдэд байгалийг танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлээд л орхихыг зорьж байгаа.Нэг сонирхол нь төрсөн, байгалийг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй болсон хүүхэд өөрөө цаашаагаа сонирхоод, судлаад явчихна шүү дээ. Ийм хүүхэд яваандаа байгаль дэлхийдээ хайртай, нинжин сэтгэлтэй хүүхэд болж төлөвшинө. Жишээ нь энэ улиасны хөвөн байна. Улаанбаатараар дүүрэн нисдэг энэ хөвөн чинь улиасны үр нь шүү дээ. Хүнээр бол хүүхэд нь. Байгалийн зохилдолгоогоор ээжээсээ салж унаж байгаа юм. Тэрнээс биш зориуд хүний ам хамар луу ороод, дургүйг нь хүргээд байхын тулд модноосоо тасарч унаж байгаа юм биш гэдгийг л хүүхдэд эвтэйхэн тайлбарлаад өгчих жишээтэй. Хүүхдүүдийн хамгийн сайн мэддэг багваахай цэцэг байна. Бид нар бага байхдаа үлээж, нисгэж тоглодог байсан. Тэгвэл бидний үлээж, нисгэдэг цагаан зүйл чинь багваахай цэцгийн үр нь байх жишээтэй. Хүүхэд их хөөрхөн шүү дээ. Энэ бүгдийн учир шалтгааныг тайлбарлаад өгөхөөр зарим нь бүр уулга алдаж, гайхна. Дахиж ирэх хүсэл төрнө. Салахдаа надаас үрнээсээ өгөөч гэж нэхэх жишээтэй


Музейд Монгол оронд амьдардаг төрөл бүрийн жигүүртэн, ан амьтдаас гадна манай оронд амьдардаггүй халуун орны амьтдын үзмэр ч бий

Алимны модноос тасарч газарт унасан алимыг амьтад олж иддэг. Улмаар амьтны ходоод, гэдсээр дамжин боловсорсон алимны үр ялгадсаар нь дамжин газарт буцаж унах бөгөөд тэр газарт нь алимны шинэхэн мод ургадаг болохыг та мэдэх үү. Р.Сүнжидмаа доктор энэ бүх мэдлэгийг өдөр болгон хүүхдүүдэд өгдөг буянтай ажлыг хийдэг


Байгаль, дэлхийг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй болсон хүүхэд өөрөө цааш нь судлаад, хөгжүүлээд явдаг.



2014 онд Экологийн төвийн хүлэмжийг ХБНГУ-ын санхүүжилтээр иж бүрэн засч, тохижуулжээ



Цахим ертөнцөөс түр ч болов холдож, байгалийг бодитоор мэдрэн, богино хугацаанд ихийг таньж мэдэх өртөөлчилсөн аялалд уншигч та хүүхдүүдээ дагуулан очоорой. Нэг удаагийн аялал нь 90 минутын турш таван өртөөгөөр орох боломжтой юм билээ.

https://www.facebook.com/EECNUM/









Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө