2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхдэдээ алдаа оноог нь зааж өгөөгүй байж "чи алдаагаа давтлаа" гээд цохиж аваад байж болохгүй

— Ч.Баяржаргал   2021 оны 08 сарын 30

Одооны хүүхдүүд хэтэрхий хүний үг даахгүй сул дорой болсон. Бидний үед аав, ээждээ, багшдаа загнуулаад болдог л байсан. Ингэлээ гээд муудаагүй гэж зарим хүмүүс ярьдаг. ГЭХДЭЭ...

Хүний сэтгэл зүй гэдэг нийгмээ дагаад хувьсаж өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хүүхдүүд нийгмээ дагаад их зүйлийг үзэж харж, сонсож мэддэг болжээ. Ийм учраас хүн өөртэй нь зөв харьцаж байна уу, үгүй юу, өөрийнх нь эрх юу юм гэдгийг мэддэг болчихож. Дээхнэ үеийн хүүхдүүд томчуудын загнаж зандрах, ганц нэг цохиод авах зэргийг тэсвэрлээд тоохгүй сурчихсан байж болно. Гэвч одооны хүүхдүүдийн хэрэгцээ өөр болсон. 

Хүүхдүүд маань интернэтээс хүссэн сэдвээрээ хайлт хийгээд түүнийгээ олж чадаж байна. Тиймээс үе үеэрээ өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Үе үеийн хүүхдүүдийн сэтгэл зүй өөр. Мэдээж сахилгагүйжүүлэлтийн арга хэмжээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүүхдийнхээ хонгон дээр ганц нэг цохиж алгадаад авахыг онцгой тохиолдолд байж болох үйлдэл гэж бодвол заавал муухайгаар хашгирч орилж, зандарч шийтгэх албагүй. Хүүхэд чинь өмнө нь гаргасан алдаагаа яг давтаж байгаа бол. Та тэр алдааг өмнө нь нэг удаа хэлж анхааруулаад өнгөрсөн бол хоёр дахь удаад ганц нэг удаа хонгон дээр нь цохиод авах зэргийн асуудал байх. 

Гэхдээ өмнө нь өөрөө хэлж, анхааруулж, алдаа оноог нь зааж өгөөгүй байж чи алдаагаа давтлаа гээд цохиж аваад байж болохгүй. Учир шалтгаан, алдаа дутагдлыг сайн хэлж, ойлгуулах нь маш чухал юм. 

Эхлээд хүүхдэдээ буруугаа ойлгож, бодож тунгаах хугацаа өгөх хэрэгтэй. Ингээд бодож тунгаасных нь дараа чамайг тийм буруу зүйл хийсэн учраас аав, ээж нь ийм сахилгын арга хэмжээ авсан. Чи үүнийгээ өөрөө ойлгож, алдаагаа давтахгүй байх хэрэгтэй гэдэг талаас нь сайн ярилцах хэрэгтэй.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь доорх линкээр үзнэ үү. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө