2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

6 насанд анх ургадаг их араа шүд солигддоггүй учраас маш сайн арчилж эрүүл байлгах хэрэгтэй

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 11

Хүүхдийн шүд, амны хөндийн өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлс нь юу болох талаар ЭМЯ-ны дэргэдэх Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг дараах зөвлөгөөг өглөө. 

Хүүхдийн сүүн шүд эрүүл байх нь хамгийн чухал

Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 15 жилийн хугацаанд огт буураагүй.  Шүд цоорлын эрчмийн судалгаагаар, нэг хүүхдийн аманд хэдэн шүд цоорч байна гээд үзэхэд 1989-2007 оны байдлаар 3.6-4.8 эрчмийн үзүүлэлт байсан бол одоо 7-8 болж нэмэгдсэн байна. Нийт хүүхдүүдийн дунд шүд цоорлын эрчмийн үзүүлэлт 4.2-оос буурахгүй байна. 

Сүүн шүдийг эцэг эхчүүд тоохгүй орхих хандлагатай байдаг. Сүүн шүдний доод талд байнгын шүд/ясан шүд/ байрлаж байгаа. Байнгын шүднээс илүүтэй анхаарч, цоорохоос нь өмнө урьдчилан сэргийлж, цоорсон бол богино хугацаанд үзүүлж эмчлэх ёстой юм. 

Хүүхдийн 6-8 насанд эхний ясан шүд солигдож эхлээд 14-15 насанд сүүлийн 2-р их араа шүдэлдэг. Цаашлаад 16 наснаас шүдний ёзоорын хэсэг хэлбэржиж дуусдаг. 20-25 насанд хүний эрүү нүүрний яс бүрэн хэлбэржээд зогсдог буюу цаашид ямар нэгэн хөдөлгөөн өөрчлөлт гардаггүй.

Эцэг эхчүүдийн хамгийн их анхаарах ёстой шүд нь 6-р шүд гэж ярьдаг их араа шүд. Их араа шүд хүүхдийн 6 настайд анх ургадаг бөгөөд солигддоггүй. 

Тиймээс маш сайн эрүүл байлгаж анхаарах ёстой. 6-8 настайд хүүхэд дор хаяж 24 шүдтэй болсон байх ёстой. Тоогоор нь хянаж болно. 

Шүд цоорол 

Шүд цоорлын өвчин нь биеэ даасан өвчлөл. Маш олон хүндрэл өгдөг.  Шүд цоорлын өвчлөл нэмэгдэх болсон гол шалтгаан, хүчин зүйл нь нийт хүн амын хооллолтын бүтэц өөрчлөгдсөн явдал. Өнөө үед чихэрлэг хоол хүнс далай шиг их болсон. Хүүхэд, томчуудгүй бүгд тогтмол идэж байна. Нэгэнт шүдний дайсан болсон хоол хүнс хэрэглэж байгаа бол хүүхдийн шүдийг угааж арчилж, тогтмол үзүүлж байх нь маш чухал. Мэдээж бага насны хүүхдийн шүдийг угаах нь хүндрэлтэй. Гэхдээ хүүхдийн шүдийг гардаж угааж байж л үр дүнд хүрнэ. Хүүхдийг 8 нас хүртэл нь битгий өөрөөр нь угаалга. Угаасаа бүрэн сайн угааж чадахгүй. Томчууд хүртэл хойд 7,8-р араагаа дутуу угаагаад байдаг шүү дээ. 

Хүүхдийнхээ сүүн шүдийг сайн арчилж чадвал байнгын шүд зөв ургаж эрүүл байна гэсэн үг аж. Хүүхдийнхээ шүдийг яаж угааж хэвшүүлэх вэ?

Хүүхдийн шүдийг угааж арчлахад эцэг эх, асран хамгаалагчдаас мэдээж тэвчээр шаардана. Миний хувьд хүүхдийнхээ шүдийг цоолоогүй, эрүүл байлгасан сайн арга гэвэл орой бүр унтахаас нь өмнө угааж хэвшсэн явдал. Яг өвөр дээрээ хэвтүүлж байгаад угаадаг. Япон ээжийн арга байдаг даа. Ингээд 6 нас хүртэл нь өөрөө гардаж угааж өгдөг байсан. Тиймээс цоороогүй. Хүүхдийг уйлахаас нь төвөгшөөдөггүй байх хэрэгтэй. Сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. 3 сарын дараа гэхэд аманд нь сойз хүргэхэд шууд амаа ангайгаад сурчихдаг.

Хооллолтын тухайд юуг анхаарах вэ?

Дандаа зажлуургүй бүтэцтэй, хагас боловсруулсан, хуурсан нялцгай хоол өгөх нь шүдэнд хамгийн муу. Шүдний өвчлөлийн нэг том шалтгаан нь хатуу зүйл идэхгүй байгаатай холбоотой гэж хэлж болно. Сайн зажлах тусам зажлуурын булчин хөгждөг. Зажлуурын булчин өөрөө ясаа тэжээдэг, ясны өсөлт хөгжилтийг тодорхойлдог чухал үүрэгтэй. Булчин сайн ажлах тусам дагаад яс сайжирдаг. Тиймээс цагаан идээ давамгайлсан, уураг, мах, зажлууртай хатуулаг хүнсний бүтэцтэй уламжлалт хоол хүнсээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. 

Шүд цоорлын хүндрэл, сөрөг нөлөө

Хүмүүс шүд цоорчихсон тэгж байгаад нэг үзүүлж янзлуулна даа гээд л яваад байдаг. Нөгөөх нь хүндрээд хамнаас нь эвгүй үнэр гартал нь яваад л байдаг. Гэтэл амь насанд аюултай төрөл бүрийн ясны болон хальсны үрэвсэл үүснэ. Би айлгах гэж хэлж байгаа юм биш. Монголд жилд 3-4 хүн шүдний гаралтай голтын үрэвслээс болж нас барж байна. Хэдэн сар жилээр хүндрүүлээд явчихсан.  Уг нь бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Шүд цоорлоос шалтгаалж бусад эрхтэнд үүсэх өвчлөл 

  • Шууд нөлөөлөл нь, амнаас эвгүй үнэр гарах, хооллолж чадахгүй болох, гоо сайхан алдагдах, буйл үрэвсэх гэх мэт.
  • Шууд бус нөлөөлөл нь, зүрхний шигдээсийн том шалтгаан болж байна. Бөөр, уушги, тархинд мөн нөлөөлдөг. Хамгийн их яригддаг асуудал бол гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл. Үрэвссэн буйл, тулгуур эдийн өвчлөл болно.

Шүд амны хөндийн тулгуур эд, салстын өвчний үндсэн шалтгаан нь ерөнхий бие махбодын суурь өвчлөлөөс шалтгаалдаг. Шүд нь бие махбоддоо нөлөөлж эргээд бие махбодын бусад өвчлөл шүдэндээ нөлөөлдөг.

ЭМЯ - Нэгдүгээрт Эрүүл мэнд

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26