2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхдийн хөгжил: Хувь хүний зан төлөв өсвөр насанд бүрэлдэн тогтдог

— Ч.Баяржаргал   2022 оны 03 сарын 03

"Сэтгэлийн дархлаа" булангаар энэ удаа "Medic" мэргэжлийн сэтгэцийн эмч нарын багийн бэлтгэсэн "Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог" сэдвээр зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. 

Хүүхдийн бие махбодын хөгжил, бүтэц, үйл ажиллагаа нь насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг ба сэтгэцийн онцлог нь насны үечлэлтэй холбоотойгоор өвөрмөц төдийгүй өвчин эмгэгийн үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг, явц нь харилцан адилгүй. 

Эрүүл хүүхэд гэж хэн бэ?

Эрүүл хүүхэд төрж өсөхөд эцэг эх нь  бие болон сэтгэцийн хувьд эрүүл байхаас гадна хүүхэд төрөхийн өмнөх үе, төрөх үе, төрсний дараах үеийн хөгжил хэрхэн явагдсантай шууд холбоотой. Хүүхэд бол бие бялдар, оюун ухааны хамгийн эрчимтэй өсөлт хөгжлийн үедээ байгаа хүн юм.

Сэтгэцийн хувьд эрүүл хүүхэд гэж хэн бэ?

  • Насандаа тохирсон түвшинд бодож, сэтгэх,  
  • Мэдрэмжээ илэрхийлэх чадвартай, 
  • Сэтгэцийн ямар нэг эмгэггүй, 
  • Нийгмийн орчинд өсөж хөгжин, дасан зохицон, шинэ чадваруудад суралцдаг хүүхэд юм . 

Бага насны хөгжлийн онцлог

Хүний амьдралын эхний 1000 хоног гэдэг нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, нүдэнд харагдахгүй зөвхөн нэг эс байх мөчөөс хоёр нас хүртэлх хугацаа юм. Үүнд жирэмсэн үеийн 270 хоног, нэг нас хүртэлх 365 хоног, хоёр нас хүртэлх 365 хоног багтдаг. 

Энэхүү эхний 1000 хоногт хүүхдийн тархи, бие махбодын хөгжил нь хамгийн хурдтай явагддаг. 3 настай хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархинаас хоёр дахин илүү идэвхтэй, хурдтай, уян хатан байдаг бөгөөд бүхий л мэдрэхүйгээрээ дамжуулан хүмүүстэй, гадаад ертөнцтэй харилцан, таньж мэдсэн бүхэн нь өөрийнх нь хувьд бусдаас үл хамаарах насан туршийн туршлага болж үлддэг байна. 

Иймд бага насны хөгжил насан туршдаа амжилттай суралцах, чанартай амьдрахын эх үндэс төдийгүй бага насны хөгжлийн хөрөнгө оруулалт нь хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм. 

Эрүүл шим тэжээллэг хоол хүнс, эцэг эх асран халамжлагчийн дотно харилцаа, хөхөөрөө хооллох зэрэг нь хүүхдийн мэдрэхүй, сэтгэлийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг. 

2-5 насны хүүхдэд халамж хайрыг мэдрэх, тайвшрах хамгийн энгийн боловч гайхалтай үр дүнтэй арга бол ТЭВРЭЛТ юм. Эцэг эх хүүхдээ 20 секунд тэврэхэд л цусны даралт буурч, биеийн дархлаа идэвхжиж, хайрын гормоны/окситоцин/ хэмжээ нэмэгддэг. 

Өсвөр насны хөгжлийн онцлог

Бие хүний хувьд өөрийгөө хэн болохыг тодорхойлохын тулд хэн нэгэн насанд хүрсэн хүнийг даган дуурайж, ижилсүүлэлтээ тогтоодог үе юм. Хэрэв өөрийнхөө бодит байдлыг өөрөөр мэдэрч, гуйвуулж үнэлэх, өөрийн үнэлэмж, үнэ цэн, оюун ухааны чадвараа доогуур үнэлэх, муухай гэж итгэхийг "өөрийгөө тодорхойлохын хямрал" гэнэ. 

Энэ насанд сэтгэц , бэлгийн чиг баримжаа бүрэлдэн тогтож, ёс зүйн мэдрэмжүүд төлөвшдөг. Хамгийн чухал нь хувь хүний зан төлөв өсвөр насанд бүрэлдэн тогтдог.

Түүнчлэн эго, супер эго бүрэлдэн тогтоно. Бие махбод болон нийгэм сэтгэл зүйн статус огцом хувирч өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор дасан зохицох чадвар нь хямарч болзошгүй. 

Өсвөр насныхан сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд:

  • Тэжээллэг хоол хүнс идэх, 
  • Хангалттай нойр, 
  • Аюулгүй орон гэр, гэр бүлийн эрүүл орчин
  • Дасгал хөдөлгөөн, 
  • Дархлаажуулалт, 
  • Эцэг эх асран халамжлагчийн дотно харилаа, анхаарал халамж,
  • Гэр бүлийн нөхцөл болзолгүй хайр,
  • Өөрийгөө хүндлэх, өөртөө итгэлтэй байх,
  • Урам зориг, дэмжлэг өгөх хүнтэй байх хэрэгтэй юм. 

Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн хөгжил ба  насны үечлэлийн онол, үзэл баримтлал, хөгжлийн зарим онцлогууд, сэтгэцийн хувьд эрүүл байхад шаардлагатай үндсэн хүчин зүйлс, сэтгэцийн хямрал болон эмгэг бий болоход нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, эерэг хүмүүжлийн энгийн зөвлөмж зэрэг мэдээллийг багтаасан нийтлэлийн дэлгэрэнгүйг та WorldPlus Mongolia аппликешнд байрлах "Colorful Mind" цахим сэтгүүлээс үнэ төлбөргүй уншаарай.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө