2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ЭМЧИЙН ӨРӨӨ

Хүүхэд хүндэрч буйг илтгэх дараах хоёр шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 29

Хүүхэд хэчнээн эсэргүүцэл сайн байсан ч ханиад хүрээд, ханиад нь хатгаа болж хүндрэх зэргээр хурц өвчний хүндрэл цагаар хэмжигддэг. Өглөө зүгээр байсан хүүхэд шөнө унтаж байхдаа ларингит болж хүндрэх тохиолдол олон. Хүндрэл нь эцсийн шатандаа хүрээд хүүхдийн сэхээн амьдруулах тасагт ирэх олон олон тохиолдолтой нүүр тулж буй Эрчим эмчилгээний эмч дараах зөвлөгөөг өгсөн юм. 

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга, Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, МУ-ын Хүний гавьяат эмч А.Оюунчимэг: Хүүхэд хүндэрч буйг мэдэх хоёр шинж тэмдэг бий. Хэчнээн эрүүл мэндийн боловсролтой байсан ч заримдаа хүүхэд гэнэт ханиад хүрнэ, суулгаж болно. Бүр цаашлаад менингитээр хүндэрч ч болно. Гэх мэт хурц өвчний тохиолдол нь хүүхдийн биеийн эсэргүүцлээс гадна нийгмийн асуудлууд, тоос шороотой нэг талаар холбоотой. Энэ их нягтаршил, олон хүн амтай байх тусам олон өвчин тусна. Хэчнээн биеийн эсэргүүцлийг нь анхаараад сайхан байлгаад байхад л ханиад хүрчихдэг. Хатгаа болоод хүндэрч болно. Энэ хүндрэлийг нь л эцсийн шатанд нь оруулахгүй мэддэг байх нь маш чухал.

Нэгд, Хүүхэд ханиад хүрээд халуураагүй байх үедээ унжгар ноомой байна уу гэдгийг анзаарах. 3 настай хүүхэд унжийгаад л орон дээрээ хэвтээд байвал анхаарах ёстой. Энэ насны хүүхэд таны, миний үгэнд ороод орон дээрээ зүгээр хэвтэхгүй. Бодисын солилцоо маш эрчимтэй, өсөлтийн гормон явагддаг үе дээрээ тожигонож гүйх байтал зүгээр хэвтэнэ гэж байхгүй. Тиймээс хүүхэд халуурсан үеийг нь тооцохгүйгээр халуураагүй байхдаа ч унжгар ноомой хэвтээд байвал хүндэрч буйн нэг шинж.

Хоёрт. Халуураагүй байхдаа хоолонд дургүй байна уу гэдгийг анзаарах. Хүүхэд халуурсан үедээ хоолонд дургүй болдог. Том хүн ч адилхан. Хүүхдийн эмч нар ээжүүдэд “халуураагүй байхад нь хоолыг нь өгөөрэй” гэж зөвлөдөг. Халуун буурсан байхдаа хоолоо идэх ёстой. Гэтэл хоолоо идэхгүй байвал анхаар ёстой шинж тэмдэг мөн. Энэ хоёр шинж хүүхэд хүндэрч байгаагийн шинж шүү гэж бид маш их хэлдэг. 

Нийгмийн эрүүл мэндийн боловсрол хэчнээн сайн байсан ч хурц өвчин тусвал хүндэрч байгааг нь яаж мэдэх вэ гэдэг нь маш чухал юм. 

Дээрх хүндрэх шинж тэмдэг илэрсэн бол одоо яах вэ гэж? 

Нэн түрүүн, амь аврах хүн бол өрхийн эмч. Оройн цагаар 103 дуудлаа. Маш их ачаалалтай байх нь ойлгомжтой. Тиймээс амьдралын ямар боломж байна тэр боломжоороо өөрийн харьяа эмнэлэгтээ яаралтай очих хэрэгтэй. Ялангуяа ларингитээр боож байгаа үед яаралтай эмчид хандах ёстой. Өглөө нь зүгээр байсан хүүхэд орой нь боогоод шөнийн гурван цагт амьсгалж чадахгүй босоод ирдэг тохиолдол бий. Өглөө зүгээр байгаа хүүхдийг шөнийн 3 цагт боох юм байна гэж хэн мэдэх билээ дээ. Ийм хурц өвчин дээр хамгийн ойрын эмнэлэгтээ л хандах ёстой. Өглөөний 6 болох гэж байна, гэгээ орохоод ЭХЭМҮТ явна гээд хүлээгээд байж болохгүй. Хүүхэд хүндэрч муудах нь ерөөсөө л цагаар л хэмжигддэг тул цаг алдаж яав ч болохгүй. 

Хүндрүүлэхгүйн тулд эсэргүүцэл маш чухал. Эсэргүүцэлтэй хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ?

Нэгдүгээрт, Тураалгүй байх хэрэгтэй. Яг л жиндээ. Эх үрсий ягаан дэвтрийн 60 дугаар хуудаснаас цааш хүүхдийн хоололтыг биччихсэн байгаа. 6 сар хүртэл дагнан эхийн сүүгээр хооллоно. Ингээд нэмэлт хоолнууд бантан, зутан яаж хийх талаар дэвтэрт маш сайхан биччихсэн байгаа. Түүнийгээ уншаад хөтлөөд хэрэгжүүлээд явах ёстой. 

Хоёрт. Цус багадалтгүй байх хэрэгтэй. Ээж нь өөрийн гарын алгийг хүүхдийн алгатай дээш нь харуулаад харна. Нэг айлд л хоол идэж байгаа, нэг л мах идэж байгаа. Гэтэл аүүхэд нь цонхигор, ээжийнх нь ягаан байвал хүүхэд цус багадалттай байх шинж тэмдэг.  Хөдөө суманд тэр бүр цусан дахь төмрийг үзнэ гээд яваад байж чадахгүй. Хотод бол олон лаборатори байна. Амьдралын боломжтой хүмүүс нь хүүхдийнхээ цусан дахь төмрийг нь үзүүлээд, төмөр дутагдлын цус багадалттай бол төмрийн бэлдмэлээ өгөөд явчихдаг.  Өрхийн эмч хүүхдийг тань үзээд цусан дахь төмрийн хэмжээнд нь тохируулах зохих бэлдмэлийг ямар тун хэмжээгээр хэрэглэхийг маш сайн хэлээд өгдөг.  

 “Хүүхдийн өвчний цогц менежмент” дээр ч бичсэн байдаг.  Ээжийн гарын алгийг хүүхдийн гарын алгатай харьцуулж үзнэ гээд. 5 хүртэлх насны хүүхдэд бол ихэнхдээ төмөр дутагдлын цус багадалт байгаа. Ингээд цус багадалтыг нь эмчил. Бүрэн эмчлэгдэнэ. 

Хүүхдийн цусны төмөр 6-24 микмоль/л байдаг. 

Бодит жишээ: Сэхээнд ухаангүй хүүхэд ороод ирлээ. Үндсэн өвчин нь хатгаа. Гэтэл ухаангүй. Тэгтлээ хүндрсэн. Менингит байна уу гээд асууна. Бүх шинжилгээг нь авна. Ингэхэд цусны биохимийн шинжилгээгээр цусанд нь  1, 2,3-хан төмөртэй. 6 бол нормын доод хэмжээ. Энэ мэт эсэргүүцэлгүй байхад хүндрэхээс яахав. 

Төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлэх бүрэн боломж байхад ингээд дутагдалтай явуулаад байж болохгүй. Үүнд сум, өрхийн эмчийн хяналтаас гадна эцэг эхийн хяналт маш чухал юм шүү. 

БИЧЛЭГ ҮЗЭХ:

"Тод тусгал" ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД ДАРНА УУ

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вирусийн интерферон эмчилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ

Д вирусийн эмчилгээг ирэх сараас иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлүүлэхээр болсон. Эмчилгээтэй холбоотой судалгаа, ямар шаардлага шалгуураар хэчнээн иргэнийг хэрхэн хамруулах, санхүүжилтийн талаар ХӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд иргэдэд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Цэвэршилтээс болж бэлгийн амьдралын идэвх буурах нь тухайн хүний буруу ойлголттой холбоотой

ЦЭВЭРШИЛТ БА БЭЛГИЙН АМЬДРАЛЭмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг "цэвэршилт"-ийн нөлөөн дор өнгөрүүлдэгЦэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 02 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө