2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хүүхэд тань 7 хоногт гурваас олон удаа орондоо шээгээд байвал яах аргагүй эмгэг юм

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 08

Таны хүүхэд орондоо, эсвэл өмдөндөө ойр ойрхон шээгээд байна уу. Хэрэв энэ үзэгдэл 3, 4-өөс дээш насанд тохиолдож буй бол үүнийг орондоо шээх эмгэг гэж үздэг. 

Хүүхэд унтахынхаа өмнө их шингэн зүйл уусан зэргээс болж орондоо шээх тохиолдол бий. Гэвч долоо хоногт гурав, дөрөв, түүнээс ч олон удаа орондоо шээгээд байвал энэ бол яах аргагүй эмгэг мөн. 16 нас хүртэлх ямар ч хүүхдэд тохиолдож болно. 13, 14 хүрчихсэн мөртлөө орондоо, эсвэл өмдөндөө шээх эмгэгтэй хүүхэд ч байдаг. 

Ийм тохиолдолд, юуны түрүүнд урологи болон бөөрний эмчид үзүүлж, шалтгааныг нь тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд шээсний замын ямар нэг өвчин байхгүй бол сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандаж заавал эмчлүүлэх шаардлагатай. Хүүхэд тань сургууль, цэцэрлэг дээрээ багштайгаа, хүүхдүүдтэй таарамжтай харьцаатай байж чадаж байгаа юу гэдэгт анхаарал тавих ёстой. Сэтгэл зүйн асуудал байгаа учраас орондоо болон өмдөндөө шээдэг. Олон нийтийн өмнө өмдөндөө шээснээсээ болж бусдаас ичиж зовох, улмаар үүнээсээ болж гутарч гуних зэрэг сэтгэл зүйн хүнд асуудлуудыг араасаа дагуулдаг учраас заавал арга хэмжээ авах хэрэгтэй юм. 

Голчлон бага насанд илэрдэг эмгэг учраас хүүхдэдээ үзүүлэх хайр халамж нэн тэргүүнд чухал. Ялангуяа эцэг, эхчүүд нь гадаад явчихсан зэрэг шалтгаанаар эмээ, өвөө дээрээ өсч байгаа хүүхдүүд байна. Хэдийгээр эмээ, өвөө нь хайрлаж халамжилж байгаа ч аав, ээжийн хайрыг орлодоггүй учраас үүнээс болж орондоо шээх эмгэгтэй болсон хүүхэд СЭМҮТ-д нэлэдгүй ирдэг байна. Мөн хүүхдийг сайн хооллох, сайн унтуулж амраах нь маш чухал юм шүү.

 СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Ц.Орхонсэлэнгэтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө