2025/01/15. Лхагва гараг Дугаар: #3254

ОНЦЛОХ

Хүүхэд унтаарах, нүд нь хонхойх, нулимсгүй уйлах, шээсний хэмжээ багасах зэрэг аюултай шинж илэрвэл эмнэлэгт хандаарай

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 29

Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. /2024.11.29/

Улсын хэмжээнд өвчлөлийн тархалт алаг цоог түвшинд байгаа бөгөөд амбулаторийн 7 орчим хувийг эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 28 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй байна. Насны хувьд нийт өвчлөлийн 80 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 40-60 хувийг нь 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. 

Өмнөх жилтэй харьцуулахад өвчлөлийн тархалт, хүндрэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

 5-19 насны хүүхдүүд тэр дундаа цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн банга ангийн хүүхдүүд өвчлөлд илүүтэй өртөж байна. 

Орны ачаалал, нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 68 хувь нь Улаанбаатар хотод, үүнээс 70 хувь нь дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлд 1300 ор, 10 аймагт нэмэлтээр 305 ор дэлгэн ажиллаж байгаа аж. 

Ханиад томууны үед суулгалт бөөлжилтийн эсрэг гэрийн асаргаа, хооллолтын талаар дараах зөвлөгөөг өглөө. 

Сүүлийн 24 цагт 4 буюу түүнээс дээш удаа шингэн, эмгэг хольцтой, энгийнээс шингэн ялгадас гарахыг суулгалт гэж үзнэ. Суулгалт бөөлжилтөөр хүүхэд эрдэс давс, шингэнээ биеэс их хэмжээгээр алдах, жин буурах, өвчлөлд улам өртөмтгий болох зэрэг хүүхдийн бие, эрүүл мэндэд хүндрэл үүсгэдэг. Суулгалт бөөлжилтийн үед гэрийн асаргаар цаг алдалгүй, зөв хийвэл 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой. Үүнд: 

  • Шингэн зүйлийг ердийнхөөс ойр ойрхон бага багаар өгнө. Уснаас гадна хросол өгөх нь зүйтэй. Бага багаар бүлээнээр бөөлжүүлэхгүйгээр өгнө. Бөөлжвөл 10 минут хүлээж байгаад дахиад өгнө. 2-оос доош насны хүүхдэд суулгалт бөөлжилтийн араас 50-100мл хросол, 2-оос дээш насны хүүхдэд 100-200 мл хросол уулгаж чадвал шингэн алдалтаас сэргийлж чадаж байна гэж үзнэ. 
  • Хоолны дэглэм баримтална. Шөлтэй, шингэн бүтэцтэй, гэртээ хийсэн хоол өгөх нь зүйтэй. Чихэрлэг хүнс суулгалтыг улам даамжруулдаг тул өгөхгүй байх нь зөв.
  • Ариун цэврийн дэглэм баримтална. Гаднаас орж ирсэн хүмүүс гараа угааж, амаа зайлж байж хүүхдэдээ хүрнэ. 
  • Аюултай шинжүүдийг анзаарах. Хүүхэд унтаараад, тайван бус цочимхой болох, нүд нь хонхойх, зулай нь хонхойх, уйлахад нулимс гарахгүй, ердийнхөөс бага хэмжээнд шээх, уух хөхөх чадваргүй байвал эмнэлэгт яаралтай хандаж эмчийн заавраар эмчилгээ хийлгэхийг анхааруулж байна. 

БИЧЛЭГ: 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Утааны хэлэлцүүлэгт оролцох иргэн, хуулийн этгээдийн төлөөллийг бүртгэж байна

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу, УИХ-аас Утааны талаарх ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 01 сарын 09

Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлнэ

Багш, эмч нарын цалин хөлсийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган хуульчилж нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Өөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 09

Санал болгох

Сэрэмжлүүлэг: 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагджээ

Нийслэл хотын хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд 213... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Орон нутгаас ирсэн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авдаг боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа. Шинэчлэгдсэн журам хэрэгжиж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө