2023/02/05. Ням гараг Дугаар: #2544

НОГООН ХУУДАС

Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд ял оногдуулав

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 24

Иргэн Ц түлээний мод  /унанги мөчир, гишүү/ бэлтгэх зөвшөөрөл авсны дагуу Нийслэлийн ногоон бүсийн, хамгаалалтын бүсийн ойд мод түүж бэлтгэх явцдаа 26 ширхэг ургаа улиангар модыг тайрч бэлтгэсэн үйлдлийг Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. 

Үзлэг хийхэд дунджаар 34 орчим настай хуурай мод байсан бөгөөд тухайн модыг 1,4-7,9 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэсэн, цаашид ургуулж нөхөн сэргээх боломжгүй хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон.

Нийт модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2м3 х 1х 168.655 төгрөг = 337.310 төгрөг болох бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ойн санд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр заасан.

Шүүх тус хэргийг хянан хэлэлцээд Ц-н зөвшөөрлөөс гадуур 26 ширхэг улиангар модыг тайрч бэлтгэсэн үйлдлийг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэгт тооцож, Ц нь ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн үнээр тооцож 1,011,000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож гэмшиж  байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан түүнд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Тоймыг бэлтгэсэн:  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг


Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Улс үндэстэн нэг зорилго, нэгдсэн ойлголттой, нэгдмэл цул байж чадвал хөгждөг

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд ойлгуулах буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2022 оны 11 сарын 15

Холбоотой

Хуш модтой холбоотой хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зөвлөл байгуулав

Хуш модыг хамгаалах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дэргэд зөвлөл байгуулан ажиллах шийдвэр гарчээ. Сайдын дэргэдэх зөвлөлийн үйл ажиллагаа нь,Хууль бусаар мод, самар бэлтгэхтэй... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 30

Байгаль хамгаалагчид бусад улс орнуудаас туршлага судлах ажил хэрэгжиж эхлэв

Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох, бусад орны байгаль хамгаалал болон тусгай хамгаалалттай, үндэсний парк, гол мөрний сав газруудтай хамтран ажиллах үүдийг нээж Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 01 сарын 13

Санал болгох

Манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах тохиолдол гарч байна

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэв.Сүүлийн жилүүдэд БНХАУ-д оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн тоо тогтмол өсч байгаа бөгөөд 2022 оны жилийн эцсийн байдлаар тус улсын Ардын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Улсын хэмжээнд 85 удаагийн цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл болжээ

2022 онд улсын хэмжээнд 85 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсон байна. Үүнээс аюултай үзэгдэл 64, гамшигт үзэгдэл 9 удаа болж, 4 хүн амь насаа алджээ. Мөн гамшигт үзэгдлийн улмаас 7402 толгой мал хорогдож, 2 удаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 03