ЭМД-ын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг танилцуулж байна.
ЭМДЕГ-аас 2024 онд 266.197 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн ЭМД-д даатгуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл оны эхний 9 сарын байдлаар 43 хувь нь буюу 114.654 иргэн ЭМД-д даатгуулсан байна. Мөн,
- 740.888 иргэний ЭМД-ын шимтгэлийг аж, ахуй нэгж байгууллагаас төлсөн байна.
- 1180 гадаадын иргэн ЭМД-д даатгуулжээ.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой байдаг. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлдөг байна.
ЭМДЕГ иргэд, даатгуулагчдадаа ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.
Мөн та ЭМД-ын шимтгэлээ и-Монголиа аппликэйшнээр төлснөөр 15-30 минутад баталгаажиж, хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломжтой болно.