2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

НОГООН ХУУДАС

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.

Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд олонх нь Хүслийн хаданд очдог гэсэн судалгаа бий. 

Тиймээс нутгийн иргэдийн нэрлэдэгээр Сомо хад нэртэй энэхүү байгалийн тогтоцыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар санаачлан 2021 онд эхлүүлж, "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" албан ёсоор нээлтээ хийлээ.  

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтад байгалийн чулуун зам, 12 жилийн бэлгэдэлт баримал, “Тэнгэрийн дусал” шүтээн, явган хүний гүүрэн гарц, завины зогсоол, амралтын тавцан, нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэг, ариун цэврийн байгууламж багтаж байгаа юм.

“Жавхлант хүслэн” ХХК-ийн гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жуулчид эрсдэлгүй орчинд амарч зугаалах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгаль эх дэлхий бохирдохгүй байх нөхцөл бүрдэж байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Хүслийн хад цогцолборын нээлтэнд оролцох үеэрээ, Төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжихдээ зөвхөн жуулчин татахыг бус, түүний цаана орон нутгийн иргэдийн амьжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл, соёлын өвийн хамгаалал, байгаль орчны тэнцвэрт байдал зэрэг олон талт ач холбогдлыг давхар харгалзан үзэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгосон хойд бүс нутагт дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний болон орон нутгийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд цаашид ч анхаарал хандуулж, хөгжлийн суурийг тавих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана" гэдгээ илэрхийлэв.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

"АТАР ХАМТЫН ТӨГӨЛ"-Д 70 МЯНГАН МОД ТАРИАД БАЙНА

Цөлжилт, шар шороон шуурганд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудын нэг болох Төв аймгийн Баянхангай суманд цөлжилтийг сааруулах зорилгоор "Атар хамтын төгөл" ойжуулалтын төсөл 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна."Ногоон Ази... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 14

ОЙН ГАЗРААС ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд болж байна.Өдөрлөгийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа ЗГХА Ойн газар болон хамтрагч байгууллагууд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 08

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   14 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө