2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

ОНЦЛОХ

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 18

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Шалтгаан нь залуу үеийнхний амьдралын зөв хэв маягийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм.

Электрон тамхины хэрэглээг хязгаарлахын тулд “Тамхины монополын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан “Тамхины монополын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах журам”, “Электрон тамхины удирдлагын арга хэмжээ”-г шинээр батлуулан хэрэгжүүлж байгаа аж. 

Эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг оруулжээ. Тухайлбал, 

  • Электрон тамхийг янжуур тамхитай адилтган үздэг болсон ба төрийн хяналт, лицензийн тогтолцоонд оруулан үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, импорт, экспортыг бүгдийг тусгай зөвшөөрөлтэй болгосон.
  • Жимс, чихэр, ундааны амттай (flavored) вэйпийг дотоодын зах зээлдээ хоригложээ. Энэ нь өсвөр насныхны хэрэглээг бууруулах зорилготой үйлдэл гэж Хятадын засгийн газраас тайлбарласан.
  • Тамхины монополын тухай хуулиар вэйпийг насанд хүрээгүй хүнд худалдах, сурталчлах, хэрэглээг дэмжих зэргийг бүрэн хоригложээ.
  • Электрон тамхинд хэрэглээний татвар ногдуулж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэл болон импортод 36%, бөөний худалдаанд 11%-ийн татвар буюу нийтдээ 47%-ийн татвар төлдөг болжээ. Үүн дээр жижиглэн худалдаанд НӨАТ-ын татвар мөн бодогддог байна.

Хятадын засгийн газраас барьж буй бодлогын гол зорилго нь вэйпийг “тамхины шинэ төрөл” гэж үзэн төрийн монопол хяналтад оруулах, өсвөр үеийн хэрэглээг бууруулах, үйлдвэрлэлийг төвлөрүүлэн хянахад чиглэгдэж байна гэж өдөр тутмын “Global Times” сэтгүүлд дурджээ.

Тус улсын засгийн газраас электрон тамхины хязгаарлалтыг улам чангалсаар байгаа ба 2026 оноос эхлэн шинээр электрон тамхины үйлдвэр барихыг хязгаарласан байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Төсвийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг цахим санд төвлөрүүлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09

"ICOT V-2026": АМЬГҮЙ ДОНОРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чуулганы хоёр дахь өдөр Хавдар судлалын үндэсний төвд амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.“ICOT V –... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 05

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09